ФОТО | Каннын наадмыг чимж буй МОНГОЛ ХӨВГҮҮД

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

"BroSis" продакшны бүтээл "Том тоглоом Гурван эрдэнийн эрэлд" киноны уран бүтээлч, 15 настай залуу жүжигчид 75 дахь удаагийн Каннын кино наадамд оролцож байна. 

Үндэсний хувцсаар гоёсон хөвгүүд тавдугаар сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах Каннын улаан хивсний ёслолд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд өнөөдөр дараа жил Монголд хэрэгжих гэж буй "Round ger" төслийг хэрэгжүүлэгч "Aurora vision" компанитай хамтран баримтат кино хийх санамж бичигт гарын үсэг зурсан сайхан мэдээг бидэнд дуулгалаа. 

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн киночдын уулзалтын талбар болсон Каннын кино наадмын хүрээнд олон кино борлуулагдахын сацуу дараагийн шинэ төслийн продюсеруудаа олж авдаг ажээ. 

Баримтат киноны санал авсан, хувийн онгоцтой жүжигчид болох чин хүсэлтэй том толгойтнуудын фото агшинг хүргэе. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(64.119.26.70) 2022 оны 05 сарын 21

Ysn mundag yum beeeee

0  |  0
Зочин (202.126.89.149) 2022 оны 05 сарын 20

Мундаг юмаа. Их олон уран бүтээлчийн замыг нээж байна даа

1  |  0
Top