Тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр шимийг олон нийтэд дэлгэн харуулдаг "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээний хамгийн том эвент Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2022.09.19/ дэлгэгдэж байна.
21 аймаг, есөн дүүргийн тариалан эрхлэгчдийн монгол хөрсөнд тарьж, ургуулсан шинэхэн ногоо, жимс жимсгэнийг тариаланчдын гар дээрээс шууд худалдан авах боломжийг олгох тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгаас хамгийн олон сум оролцож байгаа ажээ.
Энэ намрын хамгийн том "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээ долоо хоног Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлгэгдэх тул эрхэм уншигч та бүхэн өвлийн амин дэмээ нөхөх монгол хүнсээ эндээс бэлдээрэй.
Сэтгэгдэл ( 0 )