Дэлхийн хамгийн том урлагийн фестивал болох 58 дахь удаагийн "Венецийн Биенналь” тавдугаар сарын 11-нд эхэлж, дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Италийн Венец хотод 1895 оноос хойш хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулагдсаар ирсэн дүрслэх урлаг, архитектур, медиа урлаг, бүжиг, театр, саунд арт болон хөгжмийн төрлүүдийг хамарсан олон улсын фестивалд энэ жил Монгол улсаас залуу уран бүтээлч Э.Жанцанхорол "Агшин зуур" бүтээлээрээ оролцож байгаа юм.
"Агшин зуур" төсөл Германы "Гёте" Институтийн олон улсын хамтын бүтээлийг дэмжих сангаас зарладаг олон улсын уралдаанаас шагнал хүртэж, бүтээл туурвих санхүүжилт авснаар Венецийн биеннальд оролцох болжээ.
"Агшин зуур" бүтээлийн гол санаа нь монголчуудын дотоод, гадаад ертөнцтэй дуу авиагаар дамжин харьцдаг байсан эртний уламжлалаас сэдэлтэй.
Фестивал тавдугаар сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 24-ний хооронд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )