Венец хот үерт автжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Италид мягмар гарагт хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсын өмнөд бүс нутаг болон Венец хот үерт автаад байна.

Таранто, Бриндиси, Матера зэрэг хотуудад сургуулиуд хаагджээ. Энэ жилийн Европын соёлын нийслэлээр зарлагдаад буй Матера хотод хүчтэй хар салхи болсны улмаас мод, гудамжны гэрлийн шонгууд унаж, олон барилга, байшингийн дээвэр нуржээ.

Венец хотын алдартай Гэгээн Маркийн талбай усанд автаад байна. Гэгээн маркийн сүмийн үүдний танхим мөн усанд автжээ. 828 онд баригдаж эхэлсэн тус сүм түүхэндээ усанд автаж буй тав дахь тохиолдол гэнэ. Эдгээрээс гурав нь сүүлийн 20 жилийн дотор тохиосон бөгөөд хамгийн сүүлд 2018 онд усанд автаж байсан байна. Далайн түвшнээс дээш нэг метр өргөгдсөн Венец хотод 1966 онд хүчтэй үер болж байсан бөгөөд тухайн үед усны түвшин 1.9 метрт хүрч байжээ.

2003 оноос хойш хотыг хамгаалах зорилгоор дэд бүтцийн төсөл хэрэгжиж эхэлсэн ч дуулиан, шуугианы улмаас хойшлогдсон байна. Төсөлд нийт 78 хөвөгч хаалга барихаар тусгасан байжээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top