АНУ-ын Техас мужид болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 82-т хүрлээ гэж CNN суваг дамжуулжээ. Тэдний дунд “Camp Mystic” зусланд амарч байсан 28 хүүхэд оржээ. Одоогоор 10 охин, нэг зөвлөх олдоогүй байна.
Керр тойрогт 68 хүн амиа алдсан байна. Байгалийн гамшигтай холбогдуулан тус тойрогт гамшгийн дэглэм зарлаад байна. Тус сувгийн мэдээллээр, хагас сая хүн үерт өртөх эрсдэлд байна. Техас мужийн амбан захирагч Грег Эбботт байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахын тулд Үндэсний гварди зэрэг бүхий л хүч, нөөцөө дайчлаад байна.
Сэтгэгдэл ( 0 )