Өмнөд Солонгосын хамгийн алдартай цувралуудын зохиолыг бичдэг зохиолч Ким Ин СүК шинэ төслөө танилцуулжээ. Түүний бичсэн шинэ кино зохиол “The King: The Eternal Monarch” нэртэй юм байна.
Киноны зураг авалт энэ оны хоёрдугаар хагаст эхлэх бөгөөд 2020 оны гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь цувралын гол дүрүүдийг жүжигчин И Мин У, Ким Гуын нар бүтээхээр батлагдсан байна.
“The King: The Eternal Monarch” нь Орчин үеийн Өмнөд Солонгос улс болон Солонгосын эзэнт гүрэн буюу параллель хоёр ертөнцийн хоорондох үйл явдлыг харуулах фантази, романс төрлийн драм гэнэ.
Олон ангит киноны зохиолч Ким Ин СүК өмнө нь "Heirs" болон “Goblin” драмын зохиолыг бичиж байсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )