Үзэгчдэд сонгодог соёл, гоо зүйг түгээн дэлгэрүүлдэг газар бол театр билээ.
Улсын драмын эрдмийн театр 2019-2020 оны үзвэрийн жилийн нээлт, Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан арав, арваннэгдүгээр сарын "Монгол жүжгийн өдрүүд" хэмээн зарласан.
"Монгол жүжгийн өдрүүд"-ээр театрын үнэнч үзэгчдийн сайн мэдэх "Тэнгэрийн хүү", "Тамгагүй төр" зэрэг жүжгүүд тавигдаж байгаагаас гадна "Жаргаагүй нар", "Би эндээс явахгүй", "Бүсгүйн зурвас", "Хайрын виз", "Надтай үлдээч" зэрэг театрын урын санд шинээр нэмэгдсэн жүжгүүдийг ч ирэх арваннэгдүгээр сард үзэх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )