Охидын хүсэмжит залуу Ча Ын Ү номлогчийн дүр бүтээжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

"TVING" телевизийн бүтээл "Арал" уран зөгнөлт, олон ангит киноны анхны трэйлэр өнгөрөгч мягмар гарагт албан ёсоор цацагдлаа. Тус киноны гол дүрд Ким Нам Гил, Ли Да Хи, охидын шүтээн Ча Ын Ү нар тоглосон бөгөөд тэд хамтран муу ёрын хүчний эсрэг тэмцэх аж.

Сүүлийн үед нэрд гарсан олон уран бүтээлд тоглож, охидын шүтээн болоод буй Ча Ын Ү тус уран бүтээлд католик сүмийн залуухан номлогч Жоннийн дүрийг бүтээх юм.
 

"Арал" олон ангит уран сайхны кино энэ оны 12 дугаар сард цацагдахаар төлөвлөгдөж байна.

Ча Ын Ү "Жинхэнэ гоо үзэсгэлэн", "Рүүки түүхч Гу Хэ Рюн", "Миний үнэмлэх бол Ганнам гоо үзэсгэлэн" зэрэг сериалуудад тоглосон дүрээсээ хойш олны анхааралд ороод байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top