Баруун төвийн нам ЕХ-ны сонгуульд ялах магадлалтай байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Энэ сарын 23-26-ны хооронд болсон Европын парламентын 751 суудлын төлөөх сонгуульд Баруун төвийн Европын ардын нам (EPP) олонхын суудал аваад байна гэж AFP агентлаг мэдээлжээ.

Урьдчилсан дүнгээр, ЕРР 178 суудал авсан бол түүний гол өрсөлдөгч зүүн төвийн Социалист болон Ардчилсан намынхан 152 суудал аваад байна гэж Европарламентын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

ЕРР тэргүүн Манфред Уэбер Европын комиссын тэргүүнд нэр дэвшээд байна. Тус сонгуульд популист, үл итгэгч болон барууны үзэл баримтлалтай намууд 100 гаруй суудал авсан байна.

Санал хураалтын ирц Европын Холбооны хэмжээнд 50.5 хувьтай байсан нь 2014 оны сонгуулийн ирцтэй харьцуулбал найман пунктээр өсжээ.

Европарламентын шууд сонгууль 1979 онд анх болж байжээ. Тухайн үед ирц 61.99 хувьтай байсан бөгөөд түүнээс хойш байнга буурч ирсэн байна. 1999 оны сонгуулийн ирц 49.51 хувьтай байсан нь хамгийн доод үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top