Оргон зайлсан хүн амины хэрэгтнийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Туул голын эрэг орчмоос гадны нөлөөтэйгөөр нас барсан хүний цогцос олджээ. Хэргийг тодруулбал, тавдугаар сарын 23-ны өдөр “Туул голын эрэг орчимд нас барсан хүн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, амь хохирогч нь 29 настай Ш.А болохыг тогтоожээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар хар өнгийн хүрэм, тамхины иш зэргийг хураан авч хэрэгт хавсаргажээ. Шалгалтын явцад талийгаачийг ар дагзнаас нь хатуу зүйлээр цохиж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна. Гэмт хэрэгтэн хэргийн газраас оргон зайлсныг яаралтай эрэн сурвалжилж саатуулсан бөгөөд хэргийг тус дүүргийн иргэн 18 настай О гэгч нь согтуурсан үедээ үйлдсэн болох нь нотлогджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.231.222) 2019 оны 05 сарын 28

ЦААЗАЛ

1  |  1
Top