Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга С.Бат-Өлзий, тус сумын сургуулийн захирал Б.Анхбаяр нар 2023 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө ЗДТГ-ын ажилтан Д-г бүлэглэн зодсон гэх хэрэг гарчээ.
Хэрэг гарах үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга С.Бат-Өлзий, сургуулийн захирал Б.Анхбаяр нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд тэд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Баянмөнх болон багийн дарга нараас туршлага судлах үйл ажиллагаа зохион байгуулсан гэжээ.
Дээрх хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн иргэн Д.Д-аас “2023 оны 04 сарын 15 өдөр тус сумын иргэд болох Анхбаяр, Бат-Өлзий нар намайг зодож, миний бие эрх чөлөөнд халдлаа" гэх гомдол, мэдээлэл ирснийг хүлээн авч, Завхан аймгийн цагдаагийн газрыг шалгаж байна гэх тайлбар өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
сүүлийн үед засаг дарга нэр зүүсэн хулгайч нар яагаад иргэдийг зодож дарамтлаад байнаа иуу шээснүүдийг мөрдөнд хэд хонуулчих ёстой гөлөг болох байлгүй новшнууд
Сумаа дарга,захирал 2 нь Цагаанхайрхан биш Бараанхайрхан болгож.Туршлага сайн судлажээ,хүчин энэ тэрийг нь удахгүй хэрэгжүүлэх биз.Хар гэрт очиж бүр ихийг сураарай.
багийн нараас.цагаанхайрхан засаг
Хүкийн нутгийнхнаас туршлага судлахаар тэгнэ ш дээ, кк
Туршлага сайн судлажээ. Хүчин энэ тэр үйлдээгүй юу? Төв газрын туршлага шүү дээ. Домкратны иш мишээр төнхөж бариагүй юу? Нэлээд орчин үеийн туршлага юмсан, уг нь. Завхан аргагүй л хоцрогдсон газар юм.