Өнгөрөгч гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч өөрийнхөө дагавар хүүхэд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг гарсан.
Улмаар сэжигтэн Б.Тодзаяаг цагдан хорьж, Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяа дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр /2019.05.29/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Тодзаяад холбогдох хэргийг хэлэлцэж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
энэ хүнд хууль зөв үйлилсэн бнаа??? зөв зөв ??? харин мөнгтэй хүнд шүүх нус болдогоо боль???
Todzaya gegch oodgui novshiin zurgiig ni taviach. Hunii erhiig zorchson hunii erhiig bas zorchihod yadgiin humuus medej avag!
Yun arwan jil we sda dor hayj horin jil uguuchee
yag zuv shiidjee