Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн захиргаа эмч, эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жижүүрт гарч буй эмч, сувилагч, асрагч нарыг үнэ төлбөргүй, чанар стандартад нийцсэн, эрүүл хоол хүнсээр ханган ажилладаг.
Хоолыг ая тухтай, цэвэр орчинд идэх нь тухайн хүний сэтгэлзүйд сайнаар нөлөөлж, ажиллах эрч хүчийг сэргээн, эерэг мэдрэмжийг өгдөг. Иймд ажилчдын хоолны газарт эрүүл ахуйн шаардлага хангасан, ая тухтай орчныг бүрдүүлсэн тохижилт хийсэн байна. Тохижилтод ГССҮТ-ийн нэгдсэн гал тогооны үйлчлэгч Г.Лхагвасүрэнгийн авьяаслаг охин Б.Намуунцэцэг нь сэтгэл гарган, ханын зургуудыг чадварлагаар зурж, эмч, ажилчдын хооллох орчинд өнгө, үзэмж нэмж өгчээ.
Тун удахгүй ГССҮТ-ийн нийт эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн ресторан ашиглалтад орох гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )