Гэмтлийн эмнэлгийн хашаанаас эрэгтэй хүний цогцос олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дулааны худгаас үл таних эрэгтэй хүний муудсан цогцос олджээ.

Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан доторх дулааны худгаас эрэгтэй хүний цогцос олдсон байна. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат (32 настай) болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач нас барахаасаа өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байгаа аж.

Учир нь хэргийн газраас нэр шошгогүй архины шил, ундааны сав зэргийг хураан авч, шинжилж эхэлжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top