Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхэд төрсөн охиноо хүчирхийлсэн гэх хэргийг хэлэлцэж, яллагдагч М-д бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шалгалтын явцад иргэн М гэгч нь жил гаруй хугацаанд бага насны хүүхэд буюу өөрийн төрсөн охин, 12 настай Д-г хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, удаа дараа бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон байдаг.
Улмаар прокуророос иргэн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Er,em,hodoonii teneg novshuud.\n
iim yumnuudig tumni nuden deer shuud alah heregtei