2016 оноос эхлүүлсэн "Маамуу" хүүхдийн цогц контентын төсөл өнөөдөр хүүхдэд зориулсан дуу, хүүхэлдэйн кино, ном, буддаг ном, тоглоом гэх мэт олон бүтээлээр амжилттай үргэлжилж байна. Монгол хүүхдэд зориулсан, монгол ахуйг харуулж, монгол соёлыг таниулсан контент бүтээж соёлын үр тарьж буйг нь Монгол Улсын Засгийн газрын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өндрөөр үнэлж, тус төслийг санаачлагч Г.Гантуяад Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Анхны Монгол контентыг санаачлан, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг Монгол хүн болоход нь, Монгол заншлаа мэддэг, зөв, сайн Монгол хүн болоход нь дэм үзүүлсэн, хүүхдүүдийн хайртай Монгол баатрыг бий болгосон таны үйлсийг үнэлж, өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байна" гэв. Номадик контент компанийн Ерөнхий захирал Г.Гантуяа, Бид 2014 оноос гаднын хүүхдийн контентыг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэхээр судалгаа хийх явцдаа Монгол үндэсний хүүхдийн контент байх зайлшгүй шаардлагатай гэдгийг олж харсан. Гэхдээ энэхүү контент нь орчин үеийн хэв маягтай, өнгө дүрстэй, хэл яриатай олон улсын бүтээлүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний контент байж хүүхдүүд сонирхох юм байна гээд төслөө эхлүүлж байлаа. Аами, Таами хоёр үндсэндээ бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, тэдний хөгжилд эцэг эх, асран хамгаалагчийн олон талт оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн зөв төлөвшилттэй иргэнийг хөгжүүлэхэд чиглэж, дутагдалтай байгаа хүүхдийн контентыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа" гэсэн юм. Маамуу төсөл амжилттай хэрэгжиж, Аами, Таамиг хүүхдүүд сайн мэддэг болсон бөгөөд дүрийн бизнесээр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эхлэлийг тавьсан тэрээр дараагийн төсөл болох Ботгохон цогц контентын ажлаа өнгөрсөн жилээс эхлүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ami tami buh nomiig haanaas anch oloh be \n