Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизстанд айлчлах үеэрээ Дэлхийн нүүдэлчдийн их наадмыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Тэрээр Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жеенбековтой уулзах үеэрээ Дэлхийн нүүдэлчдийн их наадам зохион байгуулах талаар санал солилцсон бөгөөд Киргизийн тал Монгол Улсад зохион байгуулахад таатай байх болно гэж мэдэгдсэн байна.
Киргизстан улсын санаачилгаар 2014 оноос эхлэн хоёр жил тутамд Дэлхийн нүүдэлчдийн их наадам зохион байгуулагдах болсон юм. Эхний гурван наадам Киргизстан улсад болсон бол дөрөв дэх их наадам 2020 онд Турк улсад зохион байгуулагдах товтой байна. Харин 2022 онд болох Дэлхийн нүүдэлчдийн тавдугаар их наадмыг Монгол Улс зохион байгуулах хүсэлтээ ийнхүү гурван жилийн өмнө мэдэгдэж байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )