Армени Улсад оюутан суралцуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 16

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Арменийн парламентын бүлгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг энэ оны зургадугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Арменийн Үндэсний Хурал дахь Армени-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Талууд Монгол-Арменийн найрамдалт харилцаа, боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ. Энэ хүрээнд ойрын хугацаанд их сургуулиудын талаар мэдээлэл солилцож, харилцан оюутан суралцуулах тухай хэлэлцээрийн төслийг боловсруулахаар тогтов.

Ноён Микаел Мелкумян Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийг Бүгд Найрамдах Армени Улсад айлчлал хийхийг урив.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top