“Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

“Капитал” банкны дампууралтай холбоотой нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг гацаанд ороод байгаа. Эл асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Монголбанкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлийн хүсэлтээ гаргахаар ажиллаж байгаа аж.

НХХ-ийн сайд С.Чинзоригийн тайлбарласнаар “Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхлэх юм байна.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах үүднээс хуулийн хүрээнд Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаасыг худалдан авахаас гадна арилжааны банканд байршуулдаг бөгөөд нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг Монголбанкны бодлогын хүүн дээр нэмэх нь 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулахаар яригдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top