Японы алдарт "Жибли" студи 2022 онд парктай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

1985 оноос хойш анимейшн киногоороо алдартай болсон Японы "Studio Ghibli" буюу "Жибли" студи 2022 онд парктай болохоор болжээ. "Уолт Дисней" кино компанийн парк "Дисней Ланд" олон улсад хамгийн алдартай бол одоо "Жибли" студийн парк үнэнч фэнүүдэд нь хүлээлт үүсгэж эхэллээ. 

"Жибли" студийн үүсгэн байгуулагч найруулагч Хаяо Мияазаки эхний удаад "Me Neighbor Totoro", "Spirited Away", ''Whisper of the Heart'', ''Howl's moving Castle'', ''Ponyo'', ''Grave of the Fireflies'' зэрэг алдартай бүтээлүүдээрээ "Жибли Ланд"-ийг бүтээхээр зэхээд байгаа аж. 

"Жибли" бол Японы өмнөд хэсгийн Коганэ мужид байрлах анимейшн киноны студи юм. Студийн логог "Миний хөрш Тоторо" киноноос сэдэвлэжээ. "Жибли" студи өдгөө 20-иод анимейшн кино, цөөн хэдэн богино хэмжээний кино, телевизийн зар сурталчилгааг бүтээсэн. Тус студийн бүтээлүүд ихэнхдээ өндөр амжилт гаргадаг. 

"Жибли" студийн 2002 оны бүтээл "Spirited Away" анимейшн тус жилийнхээ "Академи"-ийн шагналд "Шилдэг Анимэйшн" төрлөөр нэр дэвшиж "Оскар" хүртэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top