Боловсролын байгууллагын 25 албан хаагчийг хууль зөрчиж томилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

БСШУСЯ-ны харьяа Ерөнхий боловсролын сургууль, тусгай зориулалтын сургууль, цэцэрлэг, шинжлэх ухаан болон соёл урлагийн байгууллагын нийт 25 байгууллагын ажлын байранд хууль бус томилгооны асуудал гарсан гэдгийг Төрийн албан зөвлөлөөс мэдэгдлээ. Аймаг, нийслэлийн 12 сургуулийн захирлын, Нийслэлийн гурван цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны 10 байгууллагын захирал удирдлагыг томилохдоо Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзжээ. Тухайлбал, Улсын хүүхэлдэйн театрын захирал, Монголын театрын музейн захирал, Монголын уран зургийн галерейн захирал, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирлуудыг томилохдоо хууль зөрчсөн аж.

Төрийн албаны зөвлөлөөс уг зөрчилтэй холбогдуулан шинээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 25-26-ны өдрүүдэд явагдах бол шалгалтыг долоодугаар сарын 2-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Дээрх шалгалтад хууль бусаар томилогдсон гэх албан тушаалтнууд оролцох боломжтой ажээ.

Э.Анхзаяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.49) 2019 оны 07 сарын 05

IKH DEED SURGUULIUDIIN baghs nariig shalgaachewe khuuramch...

0  |  0
Top