ТАНИЛЦ: "Нүүдэл Суудал" наадамд оролцох Монгол уран бүтээлчид

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дөрөв дэх удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг "Нүүдэл Суудал" сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Наадам зургаадугаар сарын 21-ээс долоодугаар сарын 7-ны хооронд 4 цогц арга хэмжээг Сайншанд хот, Хамрын хийд, Улаанбаатар хотын "MN 17" галерей, "Үлэг гүрвэлийн төв музей", "Playtime" амьд хөгжмийн наадмын талбайд тус тус болох юм. Мөн Монгол ба олон улсын нийт 36 уран бүтээлч, судлаач, куратор, медиа урлагийн наадмын төлөөлөл уран бүтээлчид, оюутнуудад зориулсан медиа урлагийн сургалт, "Урлагтай яриа" уран бүтээлчдийн цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулна.

Бид наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцож буй уран бүтээлчдийг цувралаар дэлгэрэнгүй танилцуулах болно. Энэ удаа "Нүүдэл Суудал" дөрөв дэх удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд оролцож байгаа Монгол уран бүтээлчдийг танилцуулж байна. 


"Нүүдэл Суудал" дөрөв дэх удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмын
Ерөнхий куратор Б. Номинтуяа

 

Б.Номинтуяа нь 2006 оноос Монголын урлагийн зөвлөлд тогтвортой ажиллаж байгаа бөгөөд МУИС, АНУ-ын Пенсильвани мужийн Слиппери рок их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Мөн 2012 онд Фулбрайтын тэтгэлэгээр Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн урлагийн удирдлагын магистерийн зэрэг хамгаалсан. Монголын урлагийн зөвлөлийн Урлаг ба хөгжлийн асуудал эрхлэсэн гүйцэтгэх дэд захиралаар ажилладаг. 

Тэрбээр “Нүүдэл Суудал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй 4 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд Монгол ба олон улсын нийт 36 уран бүтээлч, судлаач, куратор, медиа урлагийн наадмын төлөөлөл оролцсон “Нүүдэл” галт тэрэгний аялал, Гёте Институттэй хамтарсан “Нүүдэл суудлын хүүрнэл” Зүүн өмнөд ази, Монгол, АНУ-ын 14 уран бүтээлчдийн үзэсгэлэн, кураторуудын чуулган болон ТodaysArt олон улсын медиа урлагийн наадамтай хамтарсан “Playtime” амьд хөгжмийн наадам дахь "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын үйл ажиллагаа зэргийг удирдан зохион байгуулж байна.


 

"Нүүдэл Суудал" дөрөв дэх удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмын
оролцогч, уран бүтээлч У.Бямбаням

 

У.Бямбаням нь 2012 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн. Өдгөө Unlimited Media Group -ын ерөнхий редактор, зохиолч, сэтгүүлчээр ажилладаг. Тэрбээр яруу найраг, уран зохиолын эсээний номууд туурвидаг.

У.Бямбаням нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадамд өөрийн санаачилан хэрэгжүүлж буй “Найрагчийн мөрөөр” төслөө дуу авианы урлагаар баяжуулан орчин үеийн медиа урлагийн бүтээл болгон “Нүүдэл” галт тэрэгний аялал, “Нүүдэл Суудлын Хүүрнэл” үзэсгэлэн болон “Нүүдэл Суудал Кураторуудын Чуулган”-д тус тус оролцож байна.


 

"Нүүдэл Суудал" дөрөв дэх удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмын
уран бүтээлч, найруулагч Ш.Ихбаяр

 

Кино найруулагч, медиа уран бүтээлч Ш.Ихбаяр нь “Алтан хальс” холбооны үүсгэн байгуулалчдын нэг.  Монгол хэл дээрх кино урлагийн нэвтэрхий толь artfilm.mn-ийг хөгжүүлсэн. 2013 онд “Алтан Хальс” Индепендент кино наадмыг санаачлан зургаан жилийн турш наадмын захирал, хөтөлбөр боловсруулагчаар ажиллаж байсан. Тэрбээр одоо Монголын кино институтийн дэд тэргүүнээр ажилладаг.

2012 онд Евразия Док баримтат кино төсөл бичих сургалт, ЛаРошелл олон улсын кино наадмын дэргэдэх сургалт, Бусаны олон улсын кино наадмын Азийн кино академи, 2015 онд Берлиний олон улсын кино наадмын “Залуу авьяастан” хөтөлбөр, 2016 онд АНУ-д медиа урлагийн сургалт, 2017 онд Азийн соёлын төвийн уран бүтээлчдийн сууршин суралцах хөтөлбөр зэрэг кино, медиа урлагийн дамжаануудад хамрагдсан. “Цөм ухамсар” видео арт бүтээлээ 2017 онд “Улаанбаатар” медиа урлагийн олон улсын наадмын үзэсгэлэн, Солонгосын Гуанжу хот дахь азийн соёлын төвд олон улсын хамтарсан үзэсгэлэнд толилуулсан.

Найруулагч Ш.Ихбаяр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадамд “Нүүдэл” галт тэрэгний аялал болон “Нүүдэл Суудлын хүүрнэл” үзэсгэлэнд дуу, дүрсний бүтээлээрээ оролцож байна.


 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.138.91.137) 2019 оны 06 сарын 24

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  1
Top