Монголын урлагийн зөвлөл (МУЗ) соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дөрөв дэх удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг "Нүүдэл Суудал" сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Наадам зургаадугаар сарын 21-ээс долоодугаар сарын 7-ны хооронд 4 цогц арга хэмжээг Сайншанд хот, Хамрын хийд, Улаанбаатар хотын "MN 17" галерей, "Үлэг гүрвэлийн төв музей", "Playtime" амьд хөгжмийн наадмын талбайд тус тус болох юм. Мөн Монгол ба олон улсын нийт 36 уран бүтээлч, судлаач, куратор, медиа урлагийн наадмын төлөөлөл уран бүтээлчид, оюутнуудад зориулсан медиа урлагийн сургалт, "Урлагтай яриа" уран бүтээлчдийн цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулна.
Бид наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцож буй уран бүтээлчдийг цувралаар дэлгэрэнгүй танилцуулах болно. Энэ удаа "Нүүдэл Суудал" дөрөв дэх удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд оролцож байгаа олон улсын уран бүтээлчдийг танилцуулъя.
Мейя Ченг, Тайвань улс
Чөлөөт уран бүтээлч, куратор Мейя Ченг нь Тайвань улсын Тайпэй хотод ажиллаж амьдардаг. Түүний дэглэсэн үзэсгэлэнгээс дурьдах юм бол “Дэлхийг тэлэх нь” (Тайпэй Дижитал Урлагийн Наадам–олон улсын үзэсгэлэн, 2011), “Ирээдүйг борлуулбал” (хамтарсан куратор Паулин Яао, 2012), “6-р Хатад” олон улсын үзэсгэлэн, (хамтарсан курато Хитоми Ивасаки, Куинс Музей, Нью Йорк, 2013), “Гайхамшигт хором” (Нью Музей, Нью Йорк, 2015), “Хамтын сэтгэл” (Уяздовскийн ордон контемпорари урлагийн төв, Варшав, 2016).
Ченг куратор нь хөдөлмөрийг хөдөлгөх хүч, үнэ цэнэ болон барилгын тогтолцоо, бүтээлч үйл явцад нөлөөлөхөд анхаардаг уран бүтээлч юм. Аливаа байгууламжид нээлттэй орон зайг бүрдүүлж, тогтсон системд өөрчлөлтийг өдөөхийг зорьдог. Тэрбээр 2009 онд Тайпэй хотын Контемдорари урлагийн төвийг үүсгэн байгуулалцаж, тус төвийн үйл ажиллагаанд арван жилийн турш оролцож, тэргүүнээр нь 2012-2014 онуудад ажиллажээ.
Куратор Мейя нь дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд Гёте институттэй хамтран зохион байгуулагдаж буй “Нүүдэл суудлын хүүрнэл” Зүүн өмнөд ази, Монгол, АНУ-ын 14 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд Фүжүй Ванг, Юү чин Ли, Цай Чарвай нарын уран бүтээлээр оролцож байна. Мөн тэрбээр зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж буй "Кураторуудын чуулган"-д оролцож, уран бүтээлчдийн хамт өөрийн төслөө танилцуулах болно.
Пенуади Нопакет Манонт, Тайланд
Пенуади Нопакет Манонт нь 1973 онд АНУ, Калифорнид төрсөн. Одоогоор Бангкокт ажиллаж амьдардаг. Маунт Сан Антониогийн коллежийн график дизайны ангийг төгсөн, Асампшин их сургуулийг дүрслэх харилцааны урлагаар бакалавр, Бангкокт Хөгжлийн удирдлагын үндэсний их сургуулийг нийгэм, байгаль орчны менежментээр магистр зэргийг тус тус хамгаалсан. 2001 оноос кураторын гараагаа альтернатив арт орон зайд Төсөл 304-ийн туслах куратороор эхэлсэн. Дараа нь Жим Томсоны Арт төвд кураторын багт 2007-2012 онуудад ажиллаж байжээ.
Тэрбээр Мекон урлаг соёлын төслийн (2007-2008) явуулын үзэсгэлэнд куратороор, Венецийн 55-р Биеналд поперомиа Алтан нулимс (2013), архивын судалгаанд үндэслэсэн Ejecting Mantra (2016-одоо) сэдвээр өнөөгийн Тайландын байдалд нөлөөлж буй үндэсний үзэл баримтлал, үлгэр домгийг тусгасан цуврал үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд Jogja XV EQUATOR 5 биенналын ерөнхий гурван кураторын нэгээр ажилласан (Ёкякарта, Индонез 2019).
Одоогоор тэрбээр чөлөөт уран бүтээлч, куратор, судлаач, нийгмийн идэвхтэн, кино продюсерээр зүүн өмнөд азийн кино лабораторийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Куратор Пенуади дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд Гёте Институттэй хамтран зохион байгуулагдаж буй “Нүүдэл суудлын хүүрнэл” зүүн өмнөд ази, Монгол, АНУ-ын 14 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд “Өөрчлөлтийн хооронд” төслөөрөө оролцож байна. Мөн тэрбээр зургаадугаар сарын 28-нд болох "Кураторуудын чуулган"-д оролцож, уран бүтээлчдийн хамт өөрийн төслөө танилцуулна.
Энок Чэн, Хон Конг
Уран бүтээлч, куратор Энок Чэн нь хөдөлгөөнт дүрс, бүжиг, театр, утга зохиол, амьд тоглолт гэх мэтчилэн олон урлагийн төрлөөр уран бүтээл туурвиж, куратороор ажилладаг. Түүний бүтээлүүд хотын амьдрал, аялал, дурсамж, цаг хугацаа, нүүдэл, мөхөлийн тухай өгүүлдэг. Тэрбээр бүтээлч зохиолчийн мэргэжлээр Лондонгийн Голдсмит сургуульд магистр хамгаалсан ба Английн утга зохиол, урлагийн түүхийн мэргэжлээр Хонг Конг Их Сургуулийг төгсжээ.
Мөн Энок нь Хон Конгын урлагийн хөгжлийн залуу уран бүтээлчийн шагналтай. 2008-2013 онд Хон Конгын азийн урлагийн архивын хөтөлбөрийн менежер, 2015-2018 онд Германы штутгарт "Akademie Schloss Solitude"-д зочин уран бүтээлч, 2018 онд "POGON"– Чөлөөт залуус ба соёлын “Загрэб” төвийн зочин уран бүтээлч, 2018-2019 онд Парисын "Cite des internationale arts"-д зочин уран бүтээлчээр тус тус уригдан ажиллаж байсан. Түүний гаргасан үзэсгэлэнгүүдээс дурьдвал, “Байлдан дагуулагчид” (Бохир хот, Тай Квүн, Хонг Конг), “Гэрээ санасан” (Хонг Конг, Гёте Институт, Германы Штутгарт Akademie Schloss Solitude), “Шофли”, Нийслэлийн орчин үеийн бүжгийн компани, Хонг Конг, “Аян замдаа сайн яваарай” зэргийг нэрлэж болно.
Куратор, уран бүтээлч Энок дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд Гёте Институттэй хамтран зохион байгуулагдаж буй “Нүүдэл суудлын хүүрнэл” зүүн өмнөд ази, Монгол, АНУ-ын 14 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд “Нүүдэлж яваа ажилчин” төслөөрөө оролцож байна. Төслийн хүрээнд тэрбээр нийт Өмнөд Солонгос гурван уран бүтээлчийг танилцуулж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлч Минг Вонгийг урин оролцуулах юм. Мөн зургаадугаар сарын 28-нд болох "Кураторуудын чуулган"-д оролцож, өөрийн төсөл, уран бүтээлийн тухай танилцуулах болно.
Соян Гоак, Өмнөд Солонгос
Соян Гоак нь Өмнөд Солонгосын Гуанжу хотод байрлах Азийн соёлын хүрээлэнд азийн соёлын төвийн уран бүтээлийн багт судлаачаар 2012-2015 онд ажиллаж байсан ба тус байгууллагадаа 2016 оноос эхлэн куратороор ажиллаж эхэлсэн. Тэрбээр 2009– 2010 онд “Чулуу ба Ус” ашгийн бус галерейн хөтөлбөрийн менежерээр, 2011 онд “Litmus Хамтын Орон зай” ашгийн бус галерейн захирлаар тус тус ажиллаж байсан.
Тэрбээр Өмнөд Солонгос болон Герман улсад Урлагийн түүх ба европын соёлын антропологи, Герман хэл, утга зохиолын чиглэлээр суралцсан төгсжээ. Сүүлд “ACC in FLUX. Archive Exhibition for the 1st Anniversary of Asia Culture Center” (2016), "Tomás Saraceno’s solo exhibition"- “Our Interplanetary Bodies”(2017), “PARKing CHANce 2010-2018” (2018), “FOOD TODAY: Indonesian Food, Society, and Media Art” (2018) зэрэг үзэсгэлэнгүүдэд оролцжээ.
Куратор Соян дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд Гёте Институттэй хамтран зохион байгуулагдаж буй “Нүүдэл суудлын хүүрнэл” зүүн өмнөд ази, Монгол, АНУ-ын 14 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд "Mixrice" уран бүтээлийн нэгдэлийн бүтээлээр оролцож байна. Мөн зургаадугаар сарын 28-нд болох "Кураторуудын чуулган"-д оролцож өөрийн шинэ төслийн тухай танилцуулах болно.
Сүрэндра Кумар Бансал – “Нүүдэл” галт тэрэгний аялалын тогооч
Сүрэндра Кумар Бансал нь “Намасте” Энэтхэг хоолны сүлжээ рестораны үүсгэн байгуулагчдийн нэг юм. Тэрбээр Шинэ Дэлигийн Дэли их сургуулийг урлаг судлаачаар төгссөн бөгөөд зочид буудал, рестораны менежмент болон хоол, хүнс бэлтгэл ба үйлчилгээний технологийн мэргэжлээр мэргэшсэн.
"Намасте" Энэтхэг хоолны сүлжээ ресторан “Lonely Planet” сэтгүүлийн онцлох ресторан, “Trip Advisor” дэлхийн хамгийн том аялалын сайтын “Шилдэгийн шилдэг” батламж, Монгол дахь Кувейтийн элчин сайдын “Талархалын бичиг”, Монгол Улсын БОАЖЯ-ны “Талархалын жуух”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Талархалын захиа” зэрэг олны талархалыг хүртэхэд Сүрэндра Кумар Бансал чухал хувь нэмэр оруулжээ.
Дөрөв дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын “Нүүдэл” галт тэрэгний аялалын тогоочоор Кумар хамтран ажиллаж байгаа юм.
Уран бүтээлч Хуан Хуань, Алексей Дамбону
Хамтарч уран бүтээл хийдэг Хуан Хуань, Алексей Дамбону нар нь байгалиас ангид байхын зэрэгцээ байгальд байгаа логик зөрчилдөөнийг үзүүлэхийг хичээдэг. Ухамсарт бодгалийн байр суурьнаас цаг хугацаа, орон зай, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал, хоосон чанар, биологийн амьдрал, үхлийн талаар экзистенциал хандлагаар танин мэдэх гэсэн уран бүтээлийн арга барил нь тэдний сонирхол аж.
Өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэхийн тулд татгалзаж орхисон, хий хоосон зэрэглээ мэт цаг хугацааг гажуудуулсан зүйлс л эдгээр уран бүтээлчдийн сонирхолыг татдаг. Шинжлэх ухааны үүднээс болон рационал хандлагаар тайлбарлаж боломгүй, бидний оюун ухаан танин мэдэж чадахгүй хоёрдмол утгатай, сэтгэл өвдөм таагүй /үхэл шиг/ юмс үзэгдэл зэрэг нь бүтээлийн сэдэв болдог.
дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд Гёте Институттэй хамтран зохион байгуулагдаж буй “Нүүдэл суудлын хүүрнэл” зүүн өмнөд ази, Монгол, АНУ-ын 14 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд Алексей Дамбону нь “Нүүдэл Суудлын Хүүрнэл” үзэсгэлэнгийн дизайнераар, Хуан Хуань нь “Нүүдэл” галт тэрэгний аялалд өөрийн бүтээлээрээ оролцож байна.
Шиа Янгүо, БНХАУ-Бээжин
БНХАУ-ын Бээжин хотын бие даасан куратор, Де урлагийн төвийг үүсгэн байгуулагч Шиа Янгүо нь Хятадын Дүрслэх урлагийн академийг урлагийн түүх мэргэжлээр төгссөн. Швейцарын “Pro Helvetia” зочин куратор, Өмнөд Солонгосын орчин үеийн болон нэн орчин цагийн урлагийн музейн зочин судлаач, Хятадын “Улаан Тоосго” музейн урлагийн хэлтэсийн захиралаар тус тус ажиллаж байсан.
Шиа нь 2006 оноос эхлэн бие даан олон үзэсгэлэн дэглэж байгаа ба орчин үеийн урлагийг тухайн нийгмийн нөхцөл байдалтай уялдуулсан судалгаан дээр суурьлан уран бүтээлчидтэй хамтран ажилладаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд Шиа нь түүхэн баримт бичгийн судалгаан дээр үндэслэн Ази ба олон улсын урлагийн салбар хоорондын хамтын ажиллагаа, солилцоог дэмжих олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн Хятадын урлагийн салбарт ашгийн бус байгууллагын үүргийн тухай таниулахыг зорин ажиллаж байгаа юм.
Куратор Шиа нь дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" Дөрөв дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн үзэсгэлэнд “Чуулган” Хятадтай холбоотой нүүдэл ба шилжих хөдөлгөөний тухай төслөөрөө оролцож байна. Мөн тэрбээр зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж буй "Кураторуудын чуулган"-д оролцож, өөрийн төсөл, танилцуулж буй уран бүтээлийн тухай танилцуулах болно.
Хэжү Ким, Өмнөд Солонгос
Хэжү Ким нь Өмнөд Солонгосын Сөүл хотын Арт сонже төвийн дэд захирал, куратораар ажилладаг. Түүний кураторын төслүүд нь бие, хөдөлгөөн, дурсамж болон эдгээрийн уран бүтээлд буух хэлбэрт түлхүү анхаарсан байдаг. Куратор Хэжү нь 2019 онд Арт сонже төвийн “Өнгөүгүй арал”, “Уйтгартай инээмсгэлийн учир”-уран бүтээлч Лий Кит бие даасан үзэсгэлэн, 2018 онд тус төвийн “Зүг заагчыг зүг”, 2016 онд “Хөдөлгөөнт/Дүрс”, 2015 онд “Дэглэлтийн нийгэмлэг”, 2014 онд “Нэг удаа хангалтгүй”, 2013 онд “Дурсамжийн парк”, 2012 онд “Элсний театр” гэх мэтчилэн олон үзэсгэлэн дэглэсэн.
2011-2012 тэрбээр Солонгосын үндэсний театрын судлаач мөн Нам Жун Пайк урлагийн төвийн туслах куратораар тус тус ажиллажээ. Куратор Хэжү нь дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн үзэсгэлэнд “Надтай түүхээ хуваалцаач” төслөөрөө оролцож байна.
Төслийн хүрээнд тэрбээр нийт гурван Өмнө Солонгос уран бүтээлч танилцуулж байгаа бөгөөд, уран бүтээлч Айюнг Кимийг урин оролцуулж байна. Мөн зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж буй "Кураторуудын чуулган"-д оролцож, өөрийн төсөл, уран бүтээлийн тухай Айюнг Кимтай хамтран танилцуулах болно.
Жулиа Сарисэтиати, Индонези
Жулиа Сарисэтиати нь Трисаки их сургуулийн дизайн ба урлагийн тэнхимийг гэрэл зурагчнаар төгссөн. Тэрбээр урлаг сонирхогч болоод уран бүтээлчдэд зориулсан албан бус боловсролын платформ Гудскул (Gudskul)-ыг хамтран ажиллуулдаг уран бүтээлчдийн нэгдэл ruangrupa (2000 онд Жакартад байгуулагдсан)-ийн гишүүн юм.
Энэ шинэ сургуульд Сари "Тогтвортой хамтын ажиллагаа" сэдэвт хичээлийг заадаг. Түүний урлагийн бүтээлийн томоохон хэсэг нь Индонезийн цагаач ажилчдын тогтвортой байдал, экосистемд чиглэгддэг. Түүний сүүлийн үеийн үзэсгэлэнгүүдээс дурьдвал, 2013 онд Индонезийн Жакарта биеналль дахь "TACTICS", 2016 онд Копенгаген дахь "Хотын бодит байдлын цувралыг хакердах нь", 2016 онд Өмнөд Солонгосын 11-р Гуанжу биеналль, 2018 онд Сайгон дахь орчин үеийн уран зургийн үйлдвэрийн орон зайд "Бид үүнд хамтдаа", 2019 онд Ёогякарта дахь Урлаг ба нийгмийн цемети институт (Cemeti Institute for Art and Society) дээр “Дэглэгдсэн мэдлэг боловсрол” (“Choreographed Knowledges") зэрэг багтана. Куратор Жулиа дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн үзэсгэлэнд "Indo K-Work" бүтээлээр оролцож байна. Мөн зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж буй "Кураторуудын чуулган"-д оролцож өөрийн “Эргэж ирсэн нь” уран бүтээлийн тухай танилцуулах болно.
Шаббир Хуссейн Мустафа, Сингапур
Шаббир Хуссейн Мустафа нь 56 дахь Венецийн биенналь дахь Сингапурын павилионд "Тэнгисийн улс" / SEA STATE / онцлох уран бүтээлч Чарлз Лим И Ёнг / Charles Lim Yi Yong /-ийн бүтээлийг дэглэж байсан юм. Тэрбээр Сингапурын Үндэсний галерейд ахлах куратораар ажилладаг бөгөөд 19-р зуунаас өнөөдрийг хүртэлх үеийн Зүүн өмнөд азийн урлаг судлал, үзэл баримтлалыг танилцуулах урт хугацааны “Мэдэгдэл ба мөрөөдлийн дунд” /Between Declarations and Dreams/ үзэсгэлэнг дэглэж буй кураторуудын багийг удирдан ажилласан.
Тэрээрдөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн үзэсгэлэнд "ШИМҮРА"-гийн ах дүүсийн "Гэрлийн хойноос" бүтээлээр оролцож байна. Мөн зургаадугаар сарын 28-ны өдөр болох "Кураторуудын чуулган"-д оролцож өөрийн судалгаа болон "ШИМҮРА"-гийн ах дүүсийн уран бүтээлийн тухай танилцуулах болно.
Үлоф Вон Винден, Нидерланд улс
TodaysArt олон улсын медиа урлагийн наадмын захирал
Үлоф Вон Винден нь Нидерландын Кени хотод төрж өссөн. Тэрбээр Нидерландын Гааг хотноо жил бүр зохион байгуулагддаг TodaysArt олон улсын медиа урлагийн наадмын үүсгэн байгуулагч, куратор юм. TodaysArt үүссэн цагаасаа эхлэн Япон, Өмнөд Солонгос, Мексик, ОХУ, Канад, ойрх дорнодын орнууд, АНУ, Европын олон оронтой төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэн, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаа наадам билээ.
Үлоф нь Амстердамын Медиа урлагийн институтын захиралаар ажиллаж байснаас гадна Рөүлийн биенналь, Детройтийн электрон хөгжмийн наадам, ОХУ-ын орчин үеийн урлагийн төв болон Москвагийн биеннальтай хамтран томоохон хэмжээний үзэсгэлэн, урлагийн арга хэмжээг зохион байгуулж байжээ. Шинэ технологи, бүтээлч үйл ажиллагаа, медиа урлагт мэргэшсэн Үлоф нь олон улсын хурал, төслүүдэд шүүгч, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
TodaysArt олон улсын медиа урлагийн наадам нь “Улаанбаатар”олон улсын медиа урлагийн наадмтай хамтран “Playtime” амьд хөгжмийн наадмын “Нааглихац” тайзнаа Нидерландын DJ нарыг урин оролцуулж байна. Үлоф Вон Винден нь тус наадмын “Нүүдэл” галт тэрэгний аялалд мөн оролцох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913