Б.Номинтуяа: Хүн оюун санааны хувьд үргэлж нүүдэллэж байдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам зургаадугаар сарын 21-ээс долоодугаар сарын 7-ны хооронд үргэлжилж байгаа билээ. Наадамд Монгол, олон улсын хамтарсан 36 уран бүтээлч оролцож, бүтээлээ үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлж буй. Тус наадмын талаар Монголын урлагийн зөвлөлийн Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал Б.Номинтуяатай ярилцлаа. Тэрбээр дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа наадмын куратораар ажиллаж байгаа юм. 

-Медиа урлаг хэдий үеэс дэлхийд хүчээ авч эхэлсэн юм бэ?

-1970-аад оноос медиа урлаг Европ, Америкт хөгжиж эхэлсэн гэж үздэг. Залуу урлаг л даа. Медиа урлаг техник, технологийн хөгжлөө үргэлж дагаж явдаг. Техник, технологийн хөгжлийг дагасан урлагийн төрөл учир технологийн хурдаа л дагана гэсэн үг. Мэдээж техник, технологи ирээдүйд улам л хүчээ авч хөгжих нь ойлгомжтой учраас медиа арт ч илүү өндөр төвшинд хөгжинө. Медиа урлагийн нэг гол зүйл нь бүтээл бүр ямар нэгэн судалгаан дээр үндэслэж бүтдэг явдал юм. Тиймээс үзэгч үзэж буй бүтээлийнхээ концепцийг уншихгүйгээр, судлахгүйгээр ойлгоно гэдэг жаахан хэцүү. Техник, судалгаа хоёр дээр суурилсан бүтээлийг л медиа арт гэж нэрлэдэг.

-Дөрөв дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын сэдэв "Нүүдэл суудал" шүү дээ. Яагаад энэ сэдвийг сонгосон юм бэ?

-Хүн ганцхан ахуйн хүрээнд бус оюун санааны хувьд үргэлж нүүдэллэж, суудаллаж  байдаг. Бид аливаа соёл урлагийн арга хэмжээг үзэхдээ ч оюун санаа маань дандаа нүүдэллэж, хөдөлгөөнд оршдог. Монголчууд бид ахуйн хувьд  нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Үргэлж ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оршдог манайх шиг  улсад орчин цагийн нүүдэл хэрхэн бууж, нутагшиж  байна вэ гэсэн сэдвийн хүрээнд  наадам маань өрнөх юм.

-Энэ удаагийн наадмыг хэд хэдэн газар зохион байгуулж байна. Чухам яагаад олон газарт зохион байгуулахаар болов?

-Наадам зохион байгуулах газруудаа сэдэвтэйгээ холбон сонгосон. Эхний удаа Дорноговь аймгийн Сайншанд хот руу наадамд оролцож байгаа уран бүтээлчид маань галт тэрэгний аялал хийж, Энергийн төвд очиж уран бүтээлээ толилуулсан. Бид Энергийн төвд үндсэн хоёр бүтээл хийсэн. Эхнийх нь Хятадын уран бүтээлч Хуан Хуаны “Галын зурвас” нэртэй бүтээл. Тус бүтээл хүн-байгаль, хүн-оюун санаа, хүн-соёлын хувьд маш олон зүйлийг гээж, шинээр олж явдаг тухай өгүүлдэг. Хоёр дахь бүтээл нь уртын дуучин н.Дарамдулам, н.Төрболд нарын уртын дууны үзүүлбэрийг говь нутагт  хийж үзүүлсэн. Энэ бүтээлээрээ бид Монголчуудын язгуур урлагийн нэг төрөл уртын дуугаар дуу авианы нүүдлийг үзүүлэх гэж зорьсон.

Наадмын нээлт "Үлэг гүрвэлийн төв музей"-д өнгөрсөн пүрэв гараг буюу зургаадугаар сарын 27-нд болсон. Бидний бүтээл  хоёр дахь удаагаа тус музейд нээлтээ хийж байна. Яагаад заавал энэ газар дахин нээлтээ хийхээр шийдэв  гэхээр  "Үлэг гүрвэлийн төв музей" Монголд  ганц музейн стандартаар баригдсан барилга. Тус барилгын түүхэн замналыг судлаад үзэхэд нийгмийн олон шилжилтийг дамжин өнөөг хүрсэн байдаг. Жишээ нь 1990-ээд оны үед музейн барилга дотор нийтийн цэнгээний газар, караоке, сүүлд өөр оффис байрлаж байсан. Тэгэхээр Монголын нийгмийн тогтолцооны нүүдэл энэ барилгад явагдсан нь харагдаж байгаа юм. Тийм ч учраас бид дахин энэ газрыг сонгон авч нээлтээ хийсэн. Наадмын хүрээнд олон улсын уран бүтээлчдийн хамтарсан "Нүүдэл суудлын хүүрнэл" үзэсгэлэн "MN 17" галерейд гарч байгаа. Үзэсгэлэнд зүүн өмнөд ази болоод Монгол Улсын хил дамнасан нүүдлийн тухай өгүүлэх бүтээлүүд тавигдсан. Тиймээс урьд өмнө дэлгэгдэж байгаагүй судалгаан дээр үндэслэсэн уран бүтээлүүдийг тус үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Наадмын хамгийн сүүлийн үйл ажиллагаа "Playtime" наадам дээр болох юм. Амьд хөгжмийн наадмаар бид дуун авиан нүүдлийг дахин үзүүлэхээр төлөвлөөд байна. 

-"Playtime" наадмыг сонгосон ямар нэгэн онцгой шалтгаан байгаа юу?

- Яг үнэндээ техник, технологи дээр суурилсан медиа урлаг цөөн хүн амтай манай улсад хамгийн ойр юм. Хамгийн сүүлийн үеийн тоон судалгаанаас харахад манай улс хоёр сая гаруй интернэт хэрэглэгч, 1.5 сая ухаалаг гар утас хэрэглэгчидтэй гэсэн байна. Тэгэхээр бид техник, технологийг өдөр тутмынхаа хэрэглээнд өргөн хэрэглэдэг ард түмэн гэдэг нь харагдаж байгаа биз. Үүнд суурилсан маш олон сэдэв, уран бүтээлийн хүрээнд л ярилцаж, туурвисан бүтээлээ дэлгэн үзүүлэх л энэ наадмын гол зорилго. Тийм ч учраас залуучуудын хамгийн ихээр очдог, оюун санааны хувьд амьд хөгжмийн соёлтой нэгдэж, гурван өдрийн турш нааддаг "Playtime" наадмыг сонгосон. "Playtime" дээр бид У.Бямбанямын "Найрагчийн мөрөөр" төсөл, найруулагч Ш.Ихбаярын Хамрын хийд явсан  “Нүүдэл" нэртэй аяллаар бүтээсэн видео арт, богино хэмжээний кино болон Голландын уран бүтээлч DJ Тесса Торсинг, Франц-Италийн уран бүтээлч, DJ Стиллар ОМ Сорс нар өөрсдийн хөгжмийн бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байна. 

-Наадамд нийт хэдэн уран бүтээлч оролцож байна. Нэр дурдаж танилцуулбал?

-Наадамд Монголынхоо  кино найруулагчид, залуу уран бүтээлчдийг урин оролцуулж байна. Мөн "Гэрэг" сэтгүүлийн ерөнхий редактор У.Бямбаням  МУЗ, Хаан банк, АНУ дахь урлагийн зөвлөл хамтарсан “Гэрэлт морьд” төсөлд шалгарч, тэтгэлэг авсан “Найрагчийн мөрөөр” төслөөрөө оролцож байна. Манай наадамд яг тохирсон төсөл учир бид сонгосон. Мөн азийн есөн орны залуу куратор ирсэн. Тэд  сүүлийн хоёр жил “Нүүдэл суудал”  сэдвийн хүрээнд уран бүтээл туурвиж, уран бүтээлчидтэй ажилласан хүмүүс юм.  Үүнээс гадна нүүдлийн сэдвээр уран бүтээл туурвидаг, судалгаа хийдэг, уран бүтээлчдийг хөдөлгөөнд оруулж буй арга хэмжээ, сэдвүүдийг хүмүүст хүргэнэ. Улс орны иргэд хэрхэн шилжих хөдөлгөөнд ордог вэ, хил дамнасан нүүдэл, шилжих хөдөлгөөнүүд Монголчуудад хэрхэн нөлөөлсөн бэ. Нүүдэл суудал  бидэнд эдийн засгийн хувьд ямар үр ашигтай байсан бэ. Ямар бэрхшээлүүд тулгарсан бэ гэх мэт өнцгийг сонгон авч судалгаа хийдэг  олон улсын 36 уран бүтээлч наадамд оролцож байгаа юм. Мөн наадамд оролцож байгаа  есөн куратор маань ирэх арваннэгдүгээр сарын 22-ноос 2020 оны хоёрдугаар сарын 21-нийг хүртэл бүтэн гурван сарын хугацаанд БНХАУ-ын Гуанжу хотноо зохион байгуулагдах үзэсгэлэнд өөрсдийн бүтээлээрээ оролцох юм. Тэгэхээр бидний уран бүтээл зөвхөн Улаанбаатар хотод бус хил дамнан нүүдэллэх боломжтой болж байна гэсэн үг.  

-Сүүлийн үед олон улсын уран бүтээлчдийг урьж оролцуулж, зохион байгуулагдаж буй ихэнх наадам, фестивалиуд үнэ төлбөргүй үзэгчдэд хүрч байна. Үнэгүй байсан ч үзэгч бага байна.  Энэ тал дээр та ямар үзэл бодолтой байна?

-Бид "Улаанбаатар" олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулаад багагүй хугацааг үдсэн байна. Анх үнэ төлбөргүй зохиосон. Дараа нь багахан хэмжээний төлбөртэй үзүүлдэг болсон.Тэгж л бид үзэгчдээ бэлдсэн л дээ. Харин өнгөрсөн жилийн кино наадмын үзэгчид маань багагүй өссөн харагдсан. Тэгэхээр хүлээлт үүсгэж, зорьж үздэг үзэгчдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Аливаа үйл ажиллагаа тодорхой хэмжээний хүмүүст хүрэхэд цаг хугацааны асуудал байдаг. Мөн тухайн урлагийг үзэх нь яагаад чухал юм бэ гэдгийг ойлгуулах нь дараагийн асуудал болж ирж байгаа юм. Хүмүүс тэр бүр мэдэхгүй зүйлдээ оролцдоггүй шүү дээ. Тийм ч учраас бид зохион байгуулж буй наадмуудаа аль болох нээлттэй, том орон зайд хүмүүст хүргэхийг зорьдог. Медиа урлагийн наадам маань залуу байна. Бид дөнгөж дөрөв дэх удаагаа л зохион байгуулж байна. Магадгүй арав дахь удаагийн наадам болоход өөрсдийн гэсэн үзэгчидтэй болчихсон, тодорхой хэмжээний төлбөр авдаг хэмжээнд хүрчихсэн, үзэгчээс авсан төлбөр нь эргээд уран бүтээлээ дэмждэг тогтолцоо руу шилжчихсэн байна байх аа. Үзэгчдээс гадна наадамд оролцох уран бүтээл хийгээд уран бүтээлч маш чухал. Хамгийн гол нь үзэгч, уран бүтээлч хоёроо зэрэг бэлдэх ёстой байдаг л даа. Тийм ч учраас бид Монголын залуу уран бүтээлчдээ бага гэж чамлахгүй эхний ээлжид хоёр, гурваар нь  дэмжин хамтран ажиллаж байна. 

-Ярилцсанд баярлалаа. Наадамд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрэг хуучирдаггүй х(172.58.59.10) 2019 оны 07 сарын 01

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0

Top