Судалгаанд суурилсан их сургууль байгуулах ажил эхэллээ

2019 оны 06 сарын 21

Монгол Улсын дээд боловсролын системд их сургууль, дээд сургууль, коллежууд сургалт давамгайлсан байдалтай явж ирсэн. Цаашид мэдлэг бүтээдэг, тэр мэдлэг нь олон улсын хэмжээнд хүн төрлөхтний бий болгож байгаа оюуны ертөнцөд тодорхой нээлт бүтээл бий болгохын зэрэгцээ, өнөөдрийн улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудын шинжлэх ухаан технологийн шийдлийг боловсруулах судалгааны ажлыг хийх чадвартай судалгааны их сургуулиуд бий болгох зорилт төр засгийн зүгээс тавин ажиллаж байна.

2018 онд Засгийн газраас Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бодлогын шинжтэй ерөнхий чиглэлүүд гарсан ч үүнийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт өндөр түвшний экспертизийн туршлага шаардлагатай байгаа юм.

Судалгааны их сургууль байгуулахад Монгол Улсын хөгжлийн түнш, тэр дундаа Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Эхний шатанд АХБ-ны техник туслалцааны дэмжлэгтэйгээр төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтын бэлтгэх хангах ажил эхэллээ.  Энэ ажил 12 сар үргэлжилж 2020 оны тавдугаар сард тайлангаа БСШУСЯ-нд хүлээлгэн өгөх юм.

Энэ хүрээнд хоёр баг ажиллана. Эхнийх нь их сургуулиудын судалгаа шинжилгээний ажлын ерөнхий суурийг эрх зүйн үндэс зохион байгуулалт, засаглалын асуудал дээр шийдэхэд чиглэсэн судалгаа хийж, үүн дээрээ үндэслэн хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох бол хоёр дахь баг нь судалгааны их сургууль байгуулах үйл ажиллагааг нарийн төлөвлөх юм.

Дээрх ажил хийгдсэний дараа Засгийн газрын түвшинд хэлэлцэж, Азийн хөгжлийн банктай тохиролцсноор 2021 оноос хөрөнгө оруулалтын төсөл бодитоор хэрэгжих боломжтой болно. 

Эх сурвалж: БСШУСЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top