НИКИТОН 25 | "Нандин шүтээн" цомгоос онцлох ТАВАН дуу (Клип + Үг)

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

"Никитон" хамтлагийн 25 жилийн ойд зориулан тэдний 2015 онд гаргасан "Нандин шүтээн" цомгоос 5 дууг онцолж, үг, клип, зохиомжийн хамт хүргэж байна. 

Эдгээр дууг сонсч дуусаад та "Никитон"-ы шинэ цомгийг үргэлжлүүлэн сонсож болно. Учир нь өнөөдөр тэдний "Чи минийх" цомгийн баяр болж, нээлтээ хийнэ.


НАНДИН ШҮТЭЭН

Хөөе жолоочоо хурдаа жаахан хасаад өгөөч

Хүрэх газраа тийм ч хурдан очмооргүй байна

Үнэндээ би өөр хүүхнээс харьж явна

Үгүй ээ энэ бол хайр биш байсан

Хамаг бүхнээ өөрт чинь би яримаар байна

Харин өөр хүнд хэзээ ч бүү хэлээрэй

Үүрдийн биш зуурдын шөнийн жаргалаар

Үнэнч түүнийгээ би хуурсан

Дахилт:

Нулимстай гараараа зүүж өгсөн

Нандин шүтээн намайг өршөө

Нуусан нулимс чинь

Нүдэнд чинь биш гарт чинь үлдсэн

Намайг урваж буцахаас аварч өршөө шүтээн минь

 

Тийм дурлал намайг дахин бүү хөглөөч

Тэгтлээ чамайг би зовоомооргүй байна

Уучилж чадах хайрын тэр сэтгэлийг минь

Урт биш жаргалаар сольчихлоо

 

Дахилт:

Нулимстай гараараа зүүж өгсөн

Нандин шүтээн намайг өршөө

Нуусан нулимс чинь

Нүдэнд чинь биш гарт чинь үлдсэн

Намайг урваж буцахаас аварч өршөө шүтээн минь
 


* * *

ЯНАГ ЦЭЦЭГ

Салхинд согтон найган дэлбээлсэн

Сайхан үнэрт янаг цэцгийг

Сэмхэн ширтэх чамдаа зориулж

Сэтгэлд дотно бэлэглэж билээ

Дахилт:

Миний бэлэглэсэн янаг цэцгийг

Мэдсээр байж чи авсангүй ээ

Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь

Мөнхийн гуниглал орхилоо чи

 

Хоромхон зуур болоод өнгөрсөн

Хачин зангийг чинь би ойлгосонгүй ээ

Ховорхон цэцгийг минь чи таалаагүй ч

Хонгор чамаасаа би хагацахгүй ээ

Дахилт:

Миний бэлэглэсэн янаг цэцгийг

Мэдсээр байж чи авсангүй ээ

Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь

Мөнхийн гуниглал орхилоо чи

 

* * *

АРГАДАЯ ЧАМАЙГ

Чамд хэлсэн үгийг чи ердөө ойлгоогүй

Чамд өгсөн хайрыг чин сэтгэлийг чи мэдээгүй

Зөөлөн зөөлөн хаялах цасны дараах шиг бүхнийг маръя

Асгаран урсах борооны сүүлчээр цэлмэх шиг бүхнийг уучилъя

Ганцхан чамайгаа хайрлах гэсэн юм аа

Ай аргадъя чамайгаа

Надад хэлсэн үг чинь хатуудаад байна хонгор минь

Надад өгсөн хайр чинь намрын навчис шиг гундлаа гэж үү

Ширүүсэн ширүүсэх салхи минь чи намдаад өгөөч

Аргадан аргадъя чамайгаа

Дөлгөөхөн анирлах далайн усыг чи минь цалгиулах юм аа

Ганцхан чамайгаа хайрлах гэсийн хайрлах гэсиймаа

Ай аргадъя чамайгаа

Чамайг би зүрхэндээ тогтоон сэтгэлдээ итгэлтэй хайрлахдаа

Бие биедээ уусъя

Ай аргадъя чамайгаа
 

* * *


ХОЖИМДСОН СЭТГЭЛ

Сормуусаа норголгүй чи хоцорсон ч

Дотроо мэгшсэнийг нь би мэдсэнгүй ээ

Хайрласаар чи минь над руу ирсэн ч

Хайхраагүй би чинь хожимдсоноо мэдлээ

Дахилт:

Сэргэтэл ганц үг хэлэлгүй чи явсан ч

Сэмхэн санаа алдахыг нь би сонссонгүй ээ

Сарны туяаг сарнитал чи дуудсан ч

Тэнэг би чинь чамайгаа ойлгосонгүй ээ

 

Уруулын чинь шүргээгүй ч

Уулын ганцхан цэцэг байсан ч юмуу даа

Хар цагааныг ялгадаг ч гэлээ би

Хайрыг чинь хараагүй сохор байж дээ би

 

Гэнэхэн хайраа цацруулсаар чи чичирсэн ч

Гийх гялбаанд нь харсангүйгээ би мэдлээ

Хайрласаар чи минь над руу ирсэн ч

Хайхраагүй би чинь хожимдсоноо мэдлээ

Хайхраагүй би чинь хожимдсоноо мэдлээ

 

* * *

БАГЫН НАЙЗ

Чи миний дэргэдүүр явж өнгөрөхдөө дуугарсангүй ээ

Хэдэн жил өнгөрсөн ч гэсэн

Сайн уу гэж дуугарч болно шүү дээ найз минь

Алдар хүнд чамайг ийм болгоо юу

Ашиг орлого гэхээр найзыгаа мартахыг зөвлөө юу анд минь

 

Сайн уу хөгшөөн гэсэн миний мэндийг сонсоогүй мэт

Цаашаа харан мэдэн будилаад

Хэрэг тарьсан хүн шиг зугтаад одлоо анд минь

Чамайг хэн нь тэгэж хашраагаа вэ

Арьсаа солиогүй байж нүднийхээ харцыг өөрчлөө юу найз минь

Дахилт:

Ээ багын анд минь чинь

Байдгаараа л байлдаа

Хамт цугтаа өссөн найз минь

Чи урьд нь хэзээ ч ийм байгаагүй ээ

 

Хүн болгон өөрсдийн ирээдүйн төлөө өөрчлөгдөнө гэвч

Өнгөрсөн амьдралаа мартаж

Өөр хүн болж амьдрахыг би хүсээгүй анд минь

Хамт өнгөрөөсөн үеийн дурсамжийг

Санан сайн уу гэлээ найз минь

 

Айх хэрэггүй юу байна хөгшөөн хүн болгон солигдоно гэж үү

Өнгөрсөн тэрхэн мөчүүд санах ойноос чинь арчигдаж устаа юу

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.138.91.137) 2019 оны 06 сарын 24

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top