Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 29-нд "Никитон" хамтлаг 25 жилийн ойн тоглолтоо хийхээр зэхэж байгаа. 14 настайдаа "Янаг цэцэг" дууг зохиож байсан, авьяаслаг хөгжмийн зохиолч, дуучин Б.Батчулуун энэ удаад ойдоо зориулан "Би нислээ" дууны үг, аяыг бичиж, клипийг нь олны хүртээл болгоод байна.
"Никитон" хамтлагийн тоглолт товлосон өдрийн 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл 12 цагийн турш үргэлжилнэ. Тоглолтод "Харанга" хамтлаг, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, дуучин С.Наран, дуучин С.Сэрчмаа, Б.Амархүү, Ука, Ана, хийлч Ч.Дэлгэрцэцэг, жүжигчин Т.Бархүү болон “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire хамтлаг”, “The Lemons”, "Гурван охин", "Киви" хамтлаг, шилдэг DJ нар оролцоно.
Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд 50, 100 мянган төгрөгийн үнэлгээтэй VIP суудлууд бий.
“Боловсрол” телевизээр үдэш бүр хүрч буй “Никитон” хамтлагийн 25 жилийн ойд зориулсан реалити шоу үргэлжилж байгааг сануулъя.
ШИНЭ КЛИП - "БИ НИСЛЭЭ"
Сэтгэгдэл ( 1 )
энэ вокал хийдэг охидоо харин ч нэг сайн бавдаг юм байна лээ дээ
Unen ugtei duu baina. Good luck to Niciton!