Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар долоо хоногт хоёр болон түүнээс дээш аяга тараг уух нь гэдэсний хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг байна. Энэ нь ялангуяа эрчүүдэд их хамаатай гэнэ.
Сүү, сүүн бүтээгдэхүүн болон тараг хэрэглэдэг эрчүүд сүүн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл нь 26 хувиар буурсан байжээ. Судалгаанд оролцсон эрчүүдийн биед 26 жилийн турш ажиглалт хийсэн байна.
Тарганд байх ашигтай бактери нь хүний гэдэс доторт байх хорт хавдар үүсгэдэг химийн бодисуудын хэмжээг бууруулдаг гэж мэргэжилтнүүд үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )