Эрчүүдийн бие организм дахь тестостерон дааврын түвшин тэдний өгөөмөр занд нөлөөлдөг болохыг Хятадын Шэнжэний их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд 18-25 насны сайн дурын 70 эрчүүдийг сонгон авч, хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлгийн эрчүүдэд тестостероны өндөр агууламж бүхий гелийг арьсанд нь түрхэж байсан бол хоёр дахь бүлгийн эрчүүдэд тайвшруулах эм өгсөн байна. Үүний дараа туршилтад оролцогчдод тодорхой хэмжээний мөнгө өгч, дотнын хүмүүс, танил болон өөртөө хуваахыг хүссэн байна. Ингэхэд бүх эрчүүд дотнын хүмүүстээ ижил өгөөмөр зан гаргажээ. Харин сайн таньдаггүй хүмүүсийн хувьд тестостероны авч байсан эрчүүд хувиа хичээсэн үйлдэл гаргаж, үлдсэн мөнгөө өөртөө үлдээсэн байна.
Шийдвэр гаргах үед судлаачид оролцогчдын тархины үйл ажиллагааг MRI аппаратын тусламжтай ажиглажээ. Судалгааны дүнд тестостерон нь бусдад сэтгэл гаргах байдалд нөлөөлдөг тархины хэсгийн үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 1 )
Oilgosonchgui