"ТВ8" телевизийн “Хариуцлагатай нийгмийн төлөө хараат бус сэтгүүлзүй” төслийн багийнхан өнгөрсөн долоо хоногт Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажиллаад ирсэн билээ. Учир нь, тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баян Айраг Эксплорэйшн" гэх компани цианид натригаар нуруулдан уусгах технологи ашиглаж алт олборлож байна. Энэхүү компани нь Хонконгийн хөрөнгө оруулалтай бөгөөд саяхны нэг борооноор цианид натри алдсан ноцтой хэрэг гарсан байдаг. Яг энэ төрлийн ноцтой хэрэг өмнө нь хэд, хэдэн удаа гарч байсан гэдгийг эх сурвалж баталдаг. Гэтэл хариуцлагагүй, мэргэжлийн бус уурхайн нэг тод жишээ болсон “Баян Айраг Эксплорэйшн” компанийн үйл ажиллагааг зогсоох нь битгий хэл өнөөг хүртэл тэдэнд дорвитой ямар ч арга хэмжээ аваагүй аж.
Завхан аймгийн хэсэг газрыг цианид натри гэгдэх "үхлийн хор"-оор угжиж байгаа Хонконгийн хөрөнгө оруулалттай "Баян Айраг Эксплорэйшн" компанийн тусгай зөвшөөрлийг зогсоох, үйл ажиллагааг нь хаах эрх мэдэл байхгүй гэдгийг Завхан аймгийн удирдлагууд хэлж байна.
Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Манай аймгийн хувьд лицензийн тоог 40 хувь бууруулсан. Энэ том амжилт. Завхан нутаг бол онцгой өвөрмөц нутаг. Бид эдийн засгийн хөгжлийнхөө гол тулгуур баганаа мал аж ахуй, аялал жуулчлал гэж тодорхойлсон. Бид уул уурхайг дэмжих ямар ч бодлого барихгүй" хэмээн өөрийн байр сууриа "ТВ8" телевизийн “Хариуцлагатай нийгмийн төлөө хараат бус сэтгүүлзүй” төслийн багийнханд уламжилжээ. Түүнчлэн “Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэнийг мэргэжлийн байгууллага тогтоосон байна.
Цианид натри нь цагаан өнгөтэй, усанд уусдаг, маш хортой давс юм. Онцгой хортой энэ бодисын гол хэрэглэгч нь алтны уурхай. Цианид натрийн маш бага буюу 200–300 мг тун амаар ороход л асар богино хугацаанд амьсгалын саажилт үүсгэж, улмаар зүрх судасны хурц дутагдалд оруулан шууд үхэлд хүргэдэг хүчтэй хор юм. "ТВ8" телевизийн "Хариуцлагатай нийгмийн төлөө хараат бус сэтгүүлзүй” төслийн багийн бэлтгэсэн цуврал сурвалжилгын эхний хэсгийг "Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаараас унших боломжтой.
Мөн Zindaa.mn сайтаас дараах линкээр орж уншаарай! https://news.zindaa.mn/2stt
Сэтгэгдэл ( 3 )
”ТВ8” телевизийн “Хариуцлагатай нийгмийн төлөө хараат бус сэтгүүлзүй” төслийн багийнхан өнгөрсөн долоо хоногт Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажиллаад ирсэн билээ. Учир нь, тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Баян Айраг Эксплорэйшн” гэх компани цианид натригаар нуруулдан уусгах технологи ашиглаж алт олборлож байна. Энэхүү компани нь Хонконгийн хөрөнгө оруулалтай бөгөөд саяхны нэг борооноор цианид натри алдсан ноцтой хэрэг гарсан байдаг. Яг энэ төрлийн ноцтой хэрэг өмнө нь хэд, хэдэн удаа гарч байсан гэдгийг эх сурвалж баталдаг. Гэтэл хариуцлагагүй, мэргэжлийн бус
Шантааж Мангдахбаяр шаагаарай
Novshiin uurhaig zogsooh heregtei..