-Эрхэт Монгол медиа группийн ХХ ХӨТӨЛБӨР үзүүлж байна-
Завхан аймгийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь хүртэл “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн өмнө сөхөрчээ
“Хариуцлагатай нийгмийн төлөө хараат бус сэтгүүлзүй” төслийн багийнхан Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажиллаад ирлээ. Дөрвөлжин сумын нутагт Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян Айраг Эксплорэйшн” ХХК алтны үндсэн орд ашигладаг бөгөөд саяхны нэг борооноор цианид натри алдсан ноцтой хэрэг гарсан билээ. Ийм асуудал өмнө нь ч бас давтагдаж байв. Тэгвэл үхлийн хортой бодис хэд хэдэн удаа алдаж ноцтой эрсдэл үүсгэсэн атлаа яагаад өнөөдрийг хүртэл ажилласаар байна вэ. Хариуцлагагүй, мэргэжлийн бус уурхайн нэг тод жишээ болсон “Баян Айраг Эксплорэйшн” ямар учиртай компани вэ? Баян Айрагийн алтны үндсэн орд нь Улаанбаатар хотоос 1250 км буюу Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршдог.
Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” нь цианид натригаар нуруулдан уусгах технологи ашиглан алт олборлодог Хонконгийн хөрөнгө оруулалттай компани. Тодорхой хэлбэл, хүдрийн овоолго дээрээс цианидыг бороожуулах байдлаар ил цацдаг энэ технологи нь маш аюултай бөгөөд өндөр эрсдэлтэйд тооцогддог, дэлхийд хориглосон арга. Гэтэл Хонконгийн хөрөнгө оруулагчид Монголд учирч болох эрсдэлийг үл тоомсорлоод зогсохгүй үхлийн аюултай химийн хорт бодистой усаа хэд хэдэн удаа алджээ. Энэ нь тус компани эрсдэлээс бүрэн хамгаалаагүй, наад захын стандартын шаардлага хангаагүйг батлах хангалттай шалтгаан юм.
-Баян Айрагийн ордод хайгуулын ажил 1994 оноос хойш эхэлсэн түүхтэй. Ингээд 2012 оноос олборлолтын үйл ажиллагаа нь эхэлсэн бөгөөд нутгийн иргэдээс санал асуулга авахад 83.6 хувь нь энэ уурхайн эсрэг буюу дэмжихгүй, ажиллуулахгүй гэсэн саналаа өгсөн. Гэвч тухайн үеийн удирдлагууд зөвшөөрөл олгосноор өнөөдөр Дөрвөлжин сумынхан цианид натрид хордох эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэв.
Түүх сөхье. Тус компанид цианид натри алдсан хэрэг өмнө нь ч бас гарч байсан. Тэр үед бор шувуу гэхэд л 2000 гаруй толгой үхсэн талаар хяналтынхны тэмдэглэлд үлджээ. Гэтэл байгаль орчинд ийм ноцтой хохирол учруулсан Хонконгийн компанийн үйл ажиллагааг орон нутгийн хууль хяналтын байгууллага түр зогсоож, торгууль ногдуулах төдийхнөөр арга хэмжээ аваад өнгөрсөн байх юм.
“Баян Айраг Эксплорэйшн” компанийн толгойг илсэн энэ шийтгэл үнэндээ тэднийг Монгол Улсын хууль дүрмийг үл тоомсорлон гишгичиж, улам задгайран зайдлах эрхийг нь улам бүр батжуулсан гэж болно. Тэд үхлийн хор хэрхэн задгай цацаж, орчноо хордуулж байгааг илтгэн баталгаажуулах үйлдэл дахиад гаргалаа. Зургаадугаар сарын 13-14-нд орсон борооноор уусгах үүрийн хойд хэсэгт нь уулнаас үер бууж, 1693 хавтгай дөрвөлжин талбайд цианид натритай ус хальсан нь тогтоогдоод байна. Лабораторийн шинжилгээний эхний дүгнэлтээр усанд нь цианид илрээдэхэв. Усанд цианид илэрнэ гэдэг хөрсөнд нэвчилт үүснэ гэсэн үг. Энэ цаашлаад гүний усанд шингэх аюул байгааг мартаж болохгүй.
-Уул уурхайн лицензийг АМХЭГ шууд олгодог. Аймгаас санал авдаг ч татгалзах, эсэх хамаагүй. Нэгэнт олгосон лицензийг цуцлах боломж маш хүнд, эрх мэдэл хүрдэггүй. Аймаг ямар ч эрхгүй, сумын түвшинд гацаах ганц арга нь уулын ажлын төлөвлөгөөг батлахгүй байх боломж бий. Гэхдээ ингээд дарчихаар компаниуд биднийг шүүхэд өгчихдөг. Манай аймгийн хувьд лицензийн тоо 40 хувь бууруулсан. Энэ том амжилт. Завхан нутаг бол онцгой өвөрмөц нутаг. Бид эдийн засгийн хөгжлийнхөө гол тулгуур баганаа мал аж ахуй, аялал жуулчлал гэж тодорхойлсон. Бид уул уурхайг дэмжих ямар ч бодлого барихгүй гэв.
Түүнчлэн “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэнийг Завхан аймгийн МХГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн тогтоожээ. Энэ нь Дөрвөлжин сум химийн бодисоор хордох том аюул тун ойрхон байгааг батлахгүй байна гэж үү.
Цианид натри нь цагаан өнгөтэй, усанд уусдаг, маш хортой давс юм. Онцгой хортой энэ бодисын гол хэрэглэгч нь алтны уурхай. Цианид натрийн маш бага буюу 200–300 мг тун амаар ороход л асар богино хугацаанд амьсгалын саажилт үүсгэж, улмаар зүрх судасны хурц дутагдалд оруулан шууд үхэлд хүргэдэг хүчтэй хор юм. Биднийг уурхайн гадаа, салхин доор нь хэдэн минут зогсоход л хоолой хатаж арган хорсож, багалзуурдаж буй мэт мэдрэмж төрж байсан нь цианийн тархалт энэ компанийн уурхайд ямар түвшинд хүрснийг таамаглахад түвэггүй мэт.
Завхан аймгийн МХГ-ын дарга А.Даваадорж: -“Баян Айраг Эксплорэйшн” компанийн үйл ажиллагааг түр зогсоочихсон байгаа. Эхний шалгалтаар цианид натри усанд нь илэрсэн, хөрсөнд гараагүй байна. Гэхдээ нэгэнт усанд цианид илэрсэн бол нэвчилт үүсэх нь тодорхой. Иймд бид дахин дээж авч шинжилгээнд өгөхөөр ажиллаж байна гэлээ.
Хонконгчууд биднийг уурхайд нэвтэрч сурвалжилга хийхийг зөвшөөрөөгүй. Гэхдээ аймгийн БОАЖГ-ын ажлын хэсгийнхэн тухайн үед уурхайд шалгалт хийж таарсан бөгөөд тэднийг гарч ирэхэд бүрэн мэдээлэл авна гэсэн найдвараар гурван цаг гаруй хүлээв. Харамсалтай нь, аймгийн БОАЖГ бидний хүссэн мэдээллийг өгсөнгүй. “Баян Айраг Эксплорэйшн” компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан хэрхэн батлагдсан, одоо далан ямар байдалтай байгаа, алдагдсан цианидыг хэрхэн саармагжуулсан, далан овоолго нь стандартын дагуу байсан, эсэх гээд танин мэдэхүйн хийгээд бодлого чиглэлийн олон асуултыг байгаль орчны мэргэжилтнүүдээс авахыг бид хүссэн.
Гэвч байгалиа хамгаалагчид, байгаль орчны бодлого боловсруулдаг, хянадаг, зөвлөдөг, чиглүүлэх үүрэг хүлээж төрөөс томилогдсон түшмэдүүд наад захын мэдээллэл өгөхийг хүссэнгүй. Угтаа, тус компанийн төлөөлөл үү гэж андуурам тайлбар өгсөн төдийгүй аймгийнхаа МХГ л мэднэ, тэд хариуцна хэмээн булзаж байсан нь харамсалтай. Ингэхэд Монгол Улс, тэр дундаа монголчуудын өвөг дээдсийн өлгий нутаг, түүхт Завханыг үхлийн аюултай химийн хорт бодисоор хордуулах эрсдэл хэд хэдэн удаа гаргасан атлаа ажилласаар л байгаа дархан эрхтэй “Баян Айраг Эксплорейшн” гэж яг ямар учиртай компани вэ.
“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн хөрөнгө оруулагч болох Малайзын “Керри холдинг” группийн талаар товч сөхье.
Хонконг, Хятад, Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд, Австрали, Англи зэрэг дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг энэ том групп элсэн чихрийн бизнесийг атгадаг төдийгүй “ЧИХРИЙН ХААН” гэдэг нэрээрээ дэлхийд алдартай. “Керри холдинг” групп салбар бүрт охин компанитай. Иймээс ч группийн эзэн болох хятад гаралтай Роберт Куок гэгч 12.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг нэгэн. Роберт Куок нь “Шангрила”-гийн эзэн гэвэл монголчууд илүү сайн мэдэх биз ээ. Тэгвэл Дэлхийн ЧИХРИЙН ХААН яаж яваад Монгол орны нэгэн онцгой бүс нутаг болох Завханд стратегийн ордод тооцогдохуйц их нөөцтэй үүцийг эзэмших эрхийг олж авав. Баян Айрагийн ордыг стратегийн ордод тооцогдохуйц хэмээн харамлан өмөлзөхөөс аргагүй. Алтны үндсэн ордынх нь тогтоогдсон нөөц гэхэд өнөөдөр Монголд томд тооцогдож байна. Тодруулбал, 50 орчим тонн алт, 150 мянга гаруй тонн зэс, 2.6 сая унци мөнгөний нөөцтэйг тогтоожээ.
Орон нутгийн удирдлагын байр суурийг сая та сонслоо. Мэдээж өмнөх Засаг дарга, нутгийн удирдлагууд зөвшөөрчихсөн, хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авчихсан компанийн үйл ажиллагааг зогсоох эрх тэдэнд байхгүй. Гэхдээ тус компани химийн онц аюултай бодис алдсан ноцтой хэргийг удаа дараа гаргаж байна. Хүрээлэн буй орчин, экосистемд ноцтой аюул учруулж, ард иргэдийн эрүүл мэнд, цаашлаад мал, амьтан ургамал гээд биологийн олон янз байдалд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа нь ч тодорхой. Гэвч өнөөдрийг хүртэл Дэлхийн чихрийн хаан гэгддэг Роберт Куокын эзэмшил “Баян Айраг Эксплорэйшн” компанид яагаад хариуцлага тооцохгүй байна вэ.
Экологи, эдийн засагт учруулсан хохирлыг тооцсон бодитой дүгнэлт, тооцоолол, ногдуулсан торгууль гээд дэлгээд харуулчих тоймтой ч баримт олдохгүй байна. Тэгвэл энэ чухам юуг хэлээд байна вэ? Хонконгийн хөрөнгө оруулалттай компанийн эрх мэдэл Монгол Улсын хуулиас давсны нэг баталгаа гээд дүгнэчихэд нэг их буруудахгүй болов уу. Цаашлаад Завхан аймгийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь хүртэл энэ компанийн өмнө хүч мөхөсдөж байгаа нь Монгол төрийн нэг эмгэнэл болоод байна.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга В.Батмэндлэх:
-Энэ компанийн үйл ажиллагааг бид зогсоолоо гэж бодъё. Гэтэл цианидтай хүдрийг хэрхэн саармагжуулж, аюулгүй болгох вэ гээд олон асуудал маш бүрхэг байна. Ганцхан үгээр хэлэхэд, үхлийн аюултай цианид алдсан хэргүүд ердөө л хариуцлагагүйгээс л болсон. Энэ компанийн лицензийг цуцлуулахын төлөө бид чадах бүхнээ хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандана, Завханчуудад ямар аюултай нөхцөл байдал үүсээд байгааг эрх биш ойлгож, хүлээж авах байх гэж найдаж байна гэв.
Энэ ямар их эрсдэлтэй болохыг та бодоод үз дээ. Цаашлаад гадаадын нэг компани Монголын алт эрдэнэсийг зөөж дуусахад энэ нутагт чухам юу үлдэх бол. Орон нутгийн удирдлагуудын ярьж буйгаар, нэгэнт зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагааг зогсоох эрх байхгүй хэмээсэн. Дөрвөлжин сумын залуус уурхайд ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулж байгаа нь нэг талаар зөв мэт. Гэвч уурхай дагасан сум, орон нутаг хөгждөггүйг батлах жишээг Монголын олон аймаг, сумаас бэлхнээ харчихаж болно.
Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян Айраг Эксплорэйшн” ХХК Завхан аймгийн Дөрвөлжин сумыг химийн онцгой хортой бодисоор хордуулаад зогсохгүй гүний усыг нь ч шавхаж эхэлсэн.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 16 )
АЛЬ 1994 ОНООС ХОЙШ ДУГАРАХГҮЙ ЮУ ХИЙЖ БСАН ЮМ БЭ. СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР НАРАНТУЯАНИЙН АВЧ БГАА ПР УУ. ОРОН НУТГИЙН ГИШҮҮН ЭМЭГТЭЙ ЖАМЬЯНЬИВ ТА 2 ХУВИЙН БИЗНЕСЭЭ БАТАТГАЖ ЗУЗААТГАЖ БЭХЖҮҮЛЭХЭЭС ӨӨР ЮУ АИЙСЭН БЭ? Улсийн мөнгөөр хийгдэхээр төсөвлөгдсөн бсан замыг өөрийн хийсэн АЖИЛ гэж одоо сонгуулиар завханыхны богино бодлын эргүүлнэ, энэ компанийг жаахан боорлох бх. Сонгууль дууслаа энэ компаниас мөнгө аваад амаа үдэн өөрийнхөө Дархан дахь хувийн бизнесээ босгоно. Нарантуяа гишүүн болоод энэ нутагт юу бүтээсэн бэ, хэдэн хүнийг ажилтай орлоготой болгов???
АЛЬ 1994 ОНООС ХОЙШ ДУГАРАХГҮЙ ЮУ ХИЙЖ БСАН ЮМ БЭ. СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР НАРАНТУЯАНИЙН АВЧ БГАА ПР УУ. ОРОН НУТГИЙН ГИШҮҮН ЭМЭГТЭЙ ЖАМЬЯНЬИВ ТА 2 ХУВИЙН БИЗНЕСЭЭ БАТАТГАЖ ЗУЗААТГАЖ БЭХЖҮҮЛЭХЭЭС ӨӨР ЮУ АИЙСЭН БЭ? Улсийн мөнгөөр хийгдэхээр төсөвлөгдсөн бсан замыг өөрийн хийсэн АЖИЛ гэж одоо сонгуулиар завханыхны богино бодлын эргүүлнэ, энэ компанийг жаахан боорлох бх. Сонгууль дууслаа энэ компаниас мөнгө аваад амаа үдэн өөрийнхөө Дархан дахь хувийн бизнесээ босгоно. Нарантуяа гишүүн болоод энэ нутагт юу бүтээсэн бэ, хэдэн хүнийг ажилтай орлоготой болгов???
Нутгийн иргэдэд их учир байна. Дэмжиж мөнгө авна. Дуусахаар нь нэхэж өхгүй бол тэмцэнэ.
Naad kompany chin manai Eronhiilogchiin kompany shuu dee.Ezenshdeg 32 kompaniih ni dotor ene ner bsan daa. Iim l bna ta yaj oilgohov?
Gadniihan yahaaraa zuv zugeer baylagiig ni avaad nutag usiig ni tsuljuuleed, tamiin togoo bolgochihood zugeer l tatvar gedeg Husam ugchihuud yavaad ugdugiig eruusuu l oilgohgui baigaa um daa. Afrikiin ulsuud hurtel baylagaa tureeslej zugeer ashig olood baihad manaih gedeg l uls Africiin haruudaas doloon dor baigaa um daa. Ardchilal gedeg chin busdad baylagaa zugeer ugdug niigemiin togtoltsoo um bish uu
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Zza zavhan durvuljin yavaya gej bodoj baisan bolihoor shhidlee. Tend ochij hordoj uheed yahav de
Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.
Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.
төр засаг байдаг бол шийдэх хэрэгтэй дээ. Хайрин ч эх нутаг мину
MCS -ын Ж. ОДЖАРГАЛТАЙ ХАМААРАЛТАЙ КОМПАНИ ГЭДГИЙГ МЭДСЭЭР ХУДЛАА БУДЛИУЛСАН ЮМ БИЧИХЭЭ БОЛИОЧ. ЭНЭ БУГДИЙГ НИЙГМИЙН БУДЛИУЛСАН ХЭРРГУУДИЙГ 2 НАМЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ Л ШИЙДНЭЭЭ