ДИПЛОМАТ ЦЭВЭРЛЭГЭЭ: Хог шүүрдэхэд тоос босдог

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Монгол Улсын дипломат ажилтнууд хууль бус бараа, тамхины наймаа, хар тамхи зөөвөрлөдгөөрөө олон улсын анхаарлын төвд байсан тухай олон төрлийн мэдээлэл бий. 2003-2007 онд Польшид суух ЭСЯ-нд түр хамаарагчаар ажиллаж байсан А.Батсайхан хууль бусаар тамхины наймаа хийсэн нь тогтоогдож байсан бол 2016 онд Унгар Улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр хууль бус тамхины асуудлаар Украины хил дээр саатуулагдаж байв. Цаашлаад Г.Дашдаваа БНБУ дахь ЭСЯ-нд ажиллах хугацаандаа эхнэрийн хамт тамхины наймаа, Франц дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхийн алба хашиж байсан Б.Санжмятав хууль бус наймаа хийгээд баригдаж байлаа.

Эдгээрээс хамгийн сүүлийнх нь Монгол Улсын хоёр дипломатч өнгөрөгч тавдугаар сарын эхээр Герман Улсын Дрезден хотноо гурван сая еврогоор үнэлэгдэх 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хэрэг. Хэдийгээр хэрэгт холбогдсон Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас чөлөөлөөд байгаа ч өөр олон албан тушаалтан Монгол Улсын дипломат албаны нэрийг барин тамхи, хар тамхины хэрэгт холбогдсон хэвээр байна. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр дипломат албаны 36 ажилтан хууль бус наймааны гэмт хэрэгт холбогдоод байгаа бол дипломат албанд ажилладаггүй боловч дипломат албан паспорт бүхий 58 иргэний нэр тодорхой болоод байгаа аж.

Ийнхүү Монгол Улсаас гадаад улсад суугаад дипломат ажилтнууд дипломат эрхээ буруугаар ашиглан хууль бус наймаа хийх асуудал даамжирсаар Монгол Улсын дипломат албаны нэр хүнд “шалаар нэг” болгосон. Гадаад орны хил дээр монгол хүнийг онцгойлон шалгадаг боллоо. Монгол хүн л бол ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийж байгаа гэж ойлголт тогтжээ. Саяхан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Германы хил дээр саатуулан шалгасан байсан.

Одоо яах вэ. Мэдээж цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Хар тамхи болон хууль бус наймаа эрхэлсэн дипломатуудаас салах ёстой. Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг сэргээх учиртай. Харин хэн хийх вэ гэвэл салбарын яам, түүний удирдлага...

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “2008 онд намайг гадаад яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ирэхэд тамхины асуудал түгээмэл болчихсон байсан. Нэгэнт нөхцөл байдал газар аваад байсан тул би 2009 онд шийдвэр гаргаж дипломатуудтай цоо шинэ гэрээ байгуулсан. Хар тамхи, тамхи, аливаа хууль бус наймаа, CD зөөх үйл ажиллагаанд манай дипломат оролцох юм бол улсаас гарсан бүх мөнгөн зардлаа тэр хүнээс эргүүлэн нэхэмжилж авахаар заасан. Монгол Улсын нэр хүнд, дипломат албаны нэр хүндэд гарсан хохирлыг бас нэхэмжилнэ. 2012 онд би гадаад яамнаас явахдаа тамхины наймаанаас ангижирсан яам үлдээсэн. Таван жилийн дараа эргэж ирсэн. Мансууруулах бодис тээвэрлэсэн хүний асуудал 2018 онц эцсээр орж ирсэн л дээ. Ийм зүйл болонгуут бид албан бичгээр холбогдох байгууллагуудад хандаж сайтар шалгаж эхэлсэн. Хар тамхины тухай асуудал бол гадаад яам өөрийн нөөц бололцоогоор дангаараа хийчих ажил биш. Хууль хяналтын байгууллага заавал оролцох хэрэгтэй” хэмээн асуудал эрхэлсэн сайд нь үнэн байдлаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, асуудалд илүү өргөн хүрээтэй хандах учиртай.

Энэ хүрээнд Засгийн газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд нэр холбогдсон ч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг эгүүлэн татаж, төрийн албанаас нэн даруй чөлөөлөн, хариуцлага тооцож эхэлсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хөх хотод суугаа консул Д.Мөнх-Эрдэнийг өндөр үнэтэй автомашин Хятадад татваргүй нэвтрүүлсэн гэх үндэслэлээр эргүүлэн татсан. Мөн өчигдрийн /2019.07.03/ Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргав. С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-д саатуулагдан шалгагдаж байжээ. Түүний хэргийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Москвагийн Элчин сайдын яамнаас С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс 2003 оноос хойш тамхины наймаа хийгээд байна гэсэн мэдээлэл ирүүлж байсан. Бас тухайн үед Унгараас Элчин сайдын яаманд ажиллахаар ирсэн Б.Хурц гэдэг хүн тамхины наймаа хийгээд байна. Хил дамнаж яваад байна. Энэ хүнийгээ татаж аваач гэж хэлж байсан. Мөн Хойд Солонгост элчингээр ажиллаж байгаа С.Цоггэрэл гэдэг хүн ч тамхины наймаа хийдэг. М.Батсайхан гэдэг тагнуулын даргын үед тамхины наймааны сүлжээ дэлхийн олон орныг дамнаж бий болсон. Тамхины наймааны сүлжээ цаашид өргөжөөд хар тамхины наймаа болсон. Тамхи, хар тамхины сүлжээ бол тагнуул, гадаад яамыг хэрсэн хил дамнасан сүлжээ болох нь харагдаж байна. Эндээс олж ирсэн орлогоор төрийн албан хаагчдыг авлигадсан мэдээлэл бидэнд бий” хэмээсэн.

УИХ-ын гишүүний хэлсэн үгэнд үнэн ч бий, хэтрүүлэг ч бий байх. Гэхдээ л хууль бус наймаа эрхэлдэг дипломатууд монгол төрийн томчуудтай холбоотой нь баттай болов уу. Тиймээс л хэрэгт холбогдсон дипломатуудыг “цэвэрлэх”-тэй зэрэгцээд Гадаад харилцааны яам, түүний сайдыг буруутгасан өнгө аяс бүхий мэдээлэл гарах боллоо. Бүр Д.Цогтбаатар сайдыг огцруулах жагсаал Төрийн ордны гадна өрнөсөн нь саяхан. Үнэндээ хэрэгт холбогдсон дипломатуудыг ажлаас чөлөөлдөг. Түүнийг нь дараагийн сайд буцаагаад томилчихдог ажлыг Монголын төрийн томчууд хийсээр байгааг Л.Цогтбаатар сайд хэлсэн. Энэ бүхэнтэй эвлэрэхгүй гэдгээ ч хэлж байгаа. Юутай ч дипломатуудын цэвэрлэгээ эхэллээ. Харин хаанаас тоос босох бол?

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.209.160.94) 2019 оны 07 сарын 05

odoo Euvropt ngaa elchin said nariig nen dariu erguulen tataj ,ajlaa meddeg ner tsever es zuitei shine ueiiin zaluu bolovson huchnuudiig tomiloh heregtei.

0  |  0

matilda(197.234.221.188) 2019 оны 07 сарын 05

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

zochin(202.179.25.28) 2019 оны 07 сарын 04

said nartaa arga chemjee avaj chadadggui ESaid Churelsuch bas ogchor.

0  |  0
гэрэл(59.153.115.171) 2019 оны 07 сарын 04

цогтбаатар аа? нямдорж, батзандангийн хамсаатнуудыг яагаад нэрлэхгүй байна вэ?

0  |  0
Top