Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан-Улсан-Кённам-Чежү хотуудын Мэргэжлийн их сургуулийн зөвлөлийн дарга Чон Жун Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар тухайлбал, Монгол Улсаас БНСУ-д сурагч, оюутныг сургах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол-солонгос сургуулиудын хооронд хамтын ажиллагаа тогтоох талаар байр сууриа илэрхийлж, санал солилцов. Уулзалтад БНСУ-ын нэр хүнд бүхий 12 их сургуулийн ерөнхийлөгч, ерөнхий захирал оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )