Б.Болороо бүсгүйн нөхөр амиа алдсан хэргийг Мөрдөн байцаах алба шалгана

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав өнөөдөр /2019.07.16/ үүрэг өгч, албаны шалгалт явуулахаар болжээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг, чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж, шалга гэдэг үүрэг өгсөн. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж, дүнг танилцуулах үүрэг өглөө. Хэрэв цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан бол буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо ЦЕГ-ын дарга хэлсэн. Албаны шалгалтын дүнг эргэн мэдээлэх болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.116.237) 2025 оны 03 сарын 13

цагдаа нар худлаа нээх баярласан амьтад. баасаа цэвэрлэчихээд баярлаачээ .

1  |  0
zochin(202.126.88.129) 2025 оны 03 сарын 13

arai dendvv ymaa hereg ni hurdan shiidegdeesei

2  |  0
zochin(202.179.24.200) 2025 оны 03 сарын 13

yrni hvn gargachaad hol aldaad unasan gej baigaa bzdee ter garsan hun ni uhsen huuree harj bdiin be ooroo garsan l bol boloo yu herwee amid bsn bol ter door hichneen ix zowj shanalsan bol hoorhii doo archdee neere

4  |  0
зочин(66.181.161.58) 2025 оны 03 сарын 13

бас л гадний нѳлѳѳгүй гээд хэргийг хаах блгү дэ

2  |  0
Хр(122.201.31.199) 2025 оны 03 сарын 13

Хайран залуу ёстой нэг мөрөөрөө амьтан байсан биз

1  |  0
зочин(202.126.89.83) 2025 оны 03 сарын 13

бас л гадны нөлөөгүй биз

1  |  0
Т.Алтанцэцэг(64.119.25.237) 2025 оны 03 сарын 13

Тэр авруулсан хүн үнэнийг илчлэх ёстой. Хүнээсээ илүү түлхүүр багаж аваад явчихлаа гээд шаардаад байсан хүмүүсээс бас гэрчлүүлэх хэрэгтэй. Ёстой Болороод ховорхон заяасан хань нь байсан юм шүү.Хүн чанараа гээсэн этгээдүүдэд хатуугаас хатуу арга хэмжээ авах

18  |  1
Irgen(121.173.22.82) 2025 оны 03 сарын 13

Хөөрхийдөө хорвоо ч амьдрах гсн нэгэндээ хатуу юм аа, бас л нэг гэр бүл хоосорч үлдлээдээ. Ум мани бадми хуи

3  |  1
ninj(143.176.142.132) 2025 оны 03 сарын 13

hoorhiidoo bas neg emegtei nohorgui bolloo, uchrii ni sain olj zov dugnelt gargaarai da shuuh tsagdaa nar

5  |  1
Close menu