Энэ сарын 14-19-ний өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баянхонгор аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ. Иймд нийт иргэд гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байх, зайлшгүй нөхцөлөөр хол замд зорчих бол дулаан хувцас, шаардлагатай зүйлсийг авч баталгаат зам, гүүр, даваагаар зорчих, малчид цаг агаарын нөхцөл байдал тогтвортой болтол малын бэлчээрт бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, томоохон нуур, голын эрэг, дагуу бууж суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрх, иргэд, малчид үер усны аюултай бүсээс нүүх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )