Хэдэн тэрбум жилийн өмнө Сүүн зам өөр галактикийг “залгиж” байжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Манай нарны аймгийн гэр болсон Сүүн зам гэгдэх галактик ойролцоогоор арван тэрбум жилийн өмнө одоогийнхоос тэс өөр байжээ. Өнөөгийн байгаа хэмжээнд хүрэхийн тулд Сүүн зам нэгэн жижиг галактикийг “залгисан” гэж эрдэмтэд таамаглаж байна.  

Nature Astronomy сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаанаас үзвэл 13 тэрбум жилийн өмнө гараг ертөнц үүсэх үед одод маш хурдтай бий болж, анхны жижиг галактик үүсэхэд нөлөөлжээ. Жижиг галактик нэг зуун саяас хэдэн тэрбум хүртэл од агуулдаг бол манай Сүүн зам 200 тэрбумаас 400 тэрбум одтой. Сүүлд жижиг галактикууд нийлж, одоогийн асар том галактикуудыг бий болгосон байна.

Гаиа сансрын дуранг ашиглан олон жилийн турш оньсого мэт байсан Сүүн замын өнгөрсөн түүхийг хэсэг хэсгээр тайлах боломжтой болжээ. Судлаачид эл дуранг ашиглан одод хоорондын зай, байршил, гэрлийг оновчтой тогтоох боломжтой болсон байна. Сүүн зам галактикийн хүрээтэй бөгөөд одон орон судлаачдын үзэж буйгаар энэ нь дор хаяж хоёр хэсгээс бүрддэг аж. Нэг нь голдуу цэнхэр өнгийн оддоос бүрдсэн бол нөгөө нь илүү улаан өнгийн оддоос бүрдсэн байдаг гэнэ. Ингэхдээ цэнхэр одод улааныг бодвол илүү бага хэмжээний металл агуулдаг байна.

Сүүн зам эхэн үедээ хэмжээгээрээ дөрөв дахин том байсан бөгөөд илүү их хэмжээний металл агуулдаг байжээ. Арав орчим тэрбум жилийн өмнө Сүүн зам жижиг галактикийн залгиснаар, одод хөдөлгөөнд орж, Сүүн замыг тойрон хүрээ үүсгэжээ. Галактикууд хоорондоо нэгдэх явцад одод бий болох үйл явцыг өдөөсөн бөгөөд энэ нь дөрвөн тэрбум жил үргэлжилжээ. Эцэст нь галактикийн хий тойрог үүсгэсэн бөгөөд Сүүн замын энэ бүсэд өнөө хэр шинэ одод бий болсоор байдаг аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.18) 2024 оны 01 сарын 02

хөөх тийм үү янзтай

2  |  0
Top