Манай галактикт ямар цаг агаар ноёрхдогийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 08

АНУ-ын Канзассын их сургуулийн одон орон судлаачид манай Тэнгэрийн заадас галактикт хамгийн түгээмэл төрлийн гарагууд болох бичил далайн ван гарагуудад ямар цаг агаар давамгайлдаг болохыг тогтоожээ.

“The Astrophysical Journal Letters (TAJL)” сэтгүүлд бичсэнээр, бичил далайн ван гарагууд нь гол төлөв хийн гарагууд бөгөөд хэмжээгээр Дэлхийгээс бага зэрэг том ч Нарны аймгийн Далай ван гарагаас жижиг байдаг гэнэ. Эрдэмтэд “JWST” дуран авайн тусламжтай манай нарны аймгаас гаднах ийм төрлийн 15 гарагийг судалсан байна. Компьютерын тооцооллоор, бичил далай вангууд дээр үүл доор байрладаг тул голдуу бүрхэг байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top