Олон улсын физикийн 50-р олимпиадад Монгол сурагчид амжилттай оролцлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад (IPhO-2019)-д энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо. Тус олимпиадад Монгол Улсаас оролцсон таван сурагчийн  хоёр хүрэл медальтай, нэг тусгай байрын шагналтай ирээд байна. Оролцсон таван сурагчийг Монгол Улсад болсон физикийн олимпиадуудын дүнг нэгтгэн сонгосон аж.

Тодруулбал, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагч Д.Хонгор нар хүрэл медаль, нийслэлийн Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цолмон тусгай байрын шагнал тус тус хүртэж, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Бат-Оргил, нийслэлийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Сайханбилэг нар өмнөх амжилтаа ахиулжээ.

Манай Улс сүүлийн 20 орчим жил олон улсын Физикийн олимпиадад оролцож байгаа бөгөөд энэ удаад МУИС-ийн багш доктор Г.Мөнхбаяр, зөвлөх багш М.Ганбат, МУИС-ийн БУС –ийн дэд захирал, доктор Ц.Амартайван нарын ахлагчтай таван сурагч оролцлоо.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.38.68) 2019 оны 07 сарын 28

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top