Бичиг үсгийн мэдлэг нь хүний эрхийн хамгийн чухал хэсэг. Чанартай суурь боловсрол нь бичиг үсгийн мэдлэгтэй хүүхдийг цаашдын амьдрал, сургалт боловсролд хөтөлдөг бол бичиг үсгийн мэдлэгтэй, боловсролтой эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, сургуульд суралцуулах боломжийг илүү бүрдүүлдэг. Түүнчлэн нэгдмэл, боловсролтой ард түмэн хөгжлийн тулгамдсан асуудлууд, сорилтыг давах, шийдвэрлэх хүчирхэг хүч болдог.
Монгол Улсын хүн амын бичиг үсгийн мэдлэг 1921 онд 2.1 хувь байсан бол 1944 онд 27.3 хувь, 1956 онд 70.5 хувь болж огцом өсөөд 1979 онд 92.7 хувь, 1989 онд 96.5 хувь, 2000 онд 97.8 хувь, 2010 онд 98.3 хувь болж тус тус өсжээ.
Арван тав, түүнээс дээш насны хүн амын бичиг үсгийн мэдлэгийн түвшинг аймаг, нийслэлээр авч үзэхэд, хамгийн өндөр нь Өмнөговь аймагт 98.4 хувь, Сэлэнгэ аймагт 98.4 хувь, Дорноговь аймагт 98 хувь, Булган аймагт 97.6 хувь, Төв аймагт 97.5 хувь, Баян-Өлгий өлгий аймагт 97.4 хувь тус тус байна. Харин Сүхбаатар аймагт 94 хувь, Архангай аймагт 95.9 хувь, Дундговь аймагт 96 хувь, Увс аймагт 96.5 хувь байгаа нь бичиг үсгийн мэдлэгийн түвшин харьцангуй доогуур байна.
Улаанбаатар болон хотожсон аймгууд болох Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрт хүн амын бичиг үсгийн мэдлэг улсын дунджаас дээгүүр байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Аргагүй шүү дээ. Морь их уяж, уралдуулаад байхаар тэгдэг юм. Удахгүй өөрсдөө морь шигээ болж адгуустайгаа адил болно