ЗӨРЧИЛ: Нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завджээ

Админ | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Агаарын бохирдлын гол шалтгааны болсон нүүрсний хэрэглээг бууруулахын тулд  2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг гаргасан. Гэтэл өчигдөр /2019.08.01/ 70 тонн түүхий нүүрс нийслэл хот руу оруулахыг завдсан зөрчил гарчээ. 

Тодруулбал, шөнийн 03.15 цагийн үед 2428 УБД улсын дугаартай автомашины жолооч ХУД-ийн 14 дүгээр хороо, Өлзийтийн шалган нэвтрүүлэх постоор түүхий нүүрс тээвэрлэн гарах гэж байгаад саатуулагджээ.

Жолоочийг Дорноговь аймгийн Алагтолгойн уурхайгаас 70 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсан байх магадлалтай гэж үзэн, шалгаж эхэлсэн байна. Зөрчил гаргасан жолооч шалган нэвтрүүлэх постоор дамжин орох явцдаа байцаагчид эхлээд "Цемент ачиж яваа" гэж худал мэдүүлжээ. 

ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.Сүхбаатар  энэ зөрчлийн талаар "Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй. Гэтэл тухайн түүхий нүүрс тээвэрлэж явсан автомашины жолооч Баянчандманьд төмрийн үйлдвэрт ашиглах гэж байгаа гэж ярьж байгаа. Мөн ийм шийдвэр хэрэгжиж эхэлснийг мэдээгүй гэх тайлбар өгсөн" гэлээ. 

Э.ЭНЭРЭЛ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2019 оны 09 сарын 02

Araichdee,uuruu l bolj baibal uuruul hordoj ,Mongolchuud amisgalj chadahguu zobj,ubduj ,huuhdud baingin antibiotikoor bumbugduulj ubchin eserguutseh chadbargui bolj gaisan ch hamagui yu nobshiig zad torgood ,zam daguu mash sn hyanaltuudiig bnga hiih heregtei bn

0  |  0
zochin(66.181.178.119) 2019 оны 08 сарын 02

ene bol turiin esreg uyldel . bukh zuyliig ni khuraaj yal ugukh kheregtey

0  |  0
Top