Найман тонн түүхий нүүрс хот руу оруулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 1-ний өдөр Улаанбаатар хот руу найман тонн нүүрс нэвтрүүлэх гэж байсан этгээдийг саатуулсан байна.

Тухайн иргэн нь "Northbenz" маркийн автомашинаар найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нууж, тээвэрлэж явжээ. Зөрчил гаргасан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж,  ачиж явсан нүүрсийг нь Амгалан дулааны станцын хашаанд буулгасан байна.

Хашаандаа түүхий нүүрс хадгалж буй иргэнийг сайжруулсан түлшээр сольж авах боломжтойг НЗДТГ-аас мэдэгдэж буй юм. Харин түүхий нүүрс түлсэн иргэн, аж ахуй нэгжид торгууль ногдуулж байгаа. Цагдаагийн байгууллага иргэдийг түүхий нүүрс түлүүлэхгүй байх тал дээр тогтмол хяналт шалгалт явуулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top