Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ. Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй "Дэлхийн аварга"-аар шалгарсан тэрбээр өөрийн ихэр Н.Энхшүрийн хамтаар Гиннесийн номд бичигдэж байсан. 

Харин энэ удаад тэрбээр дэлхийн  шилдэг 6000 гаруй тамирчдыг тэргүүлэн гурван жил хэвээр байсан дэлхийн рекордыг эвдэн нэгдүгээрт бичигдэж эхэлсэн бөгөөд өөрийн ихэр Н.Энхшүрийн хамтаар ОХУ-ын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцож байсан удаатай. Тус нэвтрүүлгийн үеэр олныг гайхшируулж чадсан тэд өөрсдийн рекордыг улам бүр ахиулж дэлхийн хэмжээнд үнэлэгдээд байна.

Бэрхшээл тохиолдсон үед хоорондоо зөвлөлдөн өөртөө итгэх итгэл, урам зориг авдаг тэдний рекордыг эвдэр тамирчид ойрын үед гарч ирэх магадлал тун бага. Гэсэн ч гаргасан амжилтдаа сэтгэл ханах дургүй тэд хамгийн чухал нь өөртөө итгэл итгэл, хөдөлмөрч байдал хэмээн тодорхойлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top