Олимпын нээлт, хаалтад Монголын уран бүтээлчдээс оролцуулах санал тавьжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Токио-2020 олимп, паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж, олимпын наадамд оролцох Монголын тамирчдын асуудал, Монголын ЭСЯ-ны зүгээс МҮОХ, МҮПХ, БТСГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа (Тамирчдыг бэлтгэл хангах зэргээр дэмжиж ирсэн) Японы хотуудын "Хост таун" хөтөлбөрийн талаар санал солилцжээ.

Түүнчлэн олимпын үеэр Токиод Монголын талаас анх удаагаа нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны төсөл болон олимпын нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах талаар санал солилцож, дэмжлэг хүсчээ. 

Сүзүки сайд Монголын талаас санаачилга гаргаж, олимпын асуудлаар идэвхитэй ажиллаж байгаад талархаад, сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top