XMF: Хуур хөгжмийн наадмын тухай ТАНЫ мэдэх ёстой 10 ЗҮЙЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголд нэвтрүүлэх зорилготой "Хуур" хөгжмийн наадмыг (XMF) гурав дахь жилдээ наймдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус хөгжмийн наадмыг зорин очих үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл "XMF" болохоос урьтаж таны зайлшгүй мэдсэн байх ёстой зүйлсийг хүргэе.


1

"XMF" нь Монголын хамгийн том цар хүрээтэй анхны ХИП ХОП хөгжмийн наадам юм. 


2

Залуу уран бүтээлчид болоод, дотоод, гадаадын шилдэг хамтлаг дуучдыг нэг тайзнаа гаргах, нийгэм соёл урлагаар дамжуулан эерэг зүйлд уриалах, сонсогчдод дэлхийн жишигт нийцсэн хөгжмийн соёлыг түгээх нь "XMF"-ийн зорилго.


3

Наадмын нэг өдрийн тасалбар 20 мянган төгрөг. Насны ангилал "+16" дээш гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.


4

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар "BRB" компани, хамтран зохион байгуулагчаар "Монгол" телевиз, Shoppy.mn, ерөнхий ивээн тэтгэгчээр "Голомт" банк оролцож байна.


5

"XMF" нь энэ жилийн тухайд #LetTheMusicSpeak уриан дор сонсогчдоо хүлээн авахад бэлэн болжээ. 


6

Наймдугаар сарын 23-нд ХИП ХОП, наймдугаар сарын 24-нд ЭЛЕКТРОНИК хөгжмийн ертөнцөөр "XMF" таныг аялуулах болно.


7

"XMF"-ийн дууг реппер Рокит бэй, Энэрэл нар хамтран дуулсныг та мэдсэн үү. Уран бүтээл удахгүй цацагдах сурагтай. 


8

Зөвхөн хөгжмийн наадамд зориулан 1500 орчим лед дэлгэцээр төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаанаас ч тайзан дээрхийг үзэх боломжтой хамгийн том дэлгэцийг бүтээж байгаа аж. Гайхалтай биш гэж үү.


9

Зөвхөн маргааш "Early bird" буюу "Гурван найзын-30к" 50% хямдралтай багц худалдаалагдах юм байна шүү. 


10

Дэлхийн жишигт нийцсэн, Монголын хамгийн том хөгжмийн наадам "XMF" болоход ердөө хоёр долоо хоног үлдлээ. Та бэлэн үү?

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
DR. UROLOGIST(197.210.58.121) 2019 оны 08 сарын 13

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  1
Top