Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон Улсын Залуучуудын Өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг энэ жил “Нийгмийг өөрчлөх боловсрол” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өнөөдрөөс эхлүүлээд байна. Ирэх есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх энэхүү аяны хүрээнд цуврал арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх бөгөөд энэ тухай НҮБ-ын “Хүн амын сан”-ын тэргүүн Каори Ишикава, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын “Залуучуудын хөгжлийн газар”-ын дарга О.Сэлэнгэ, “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын зохицуулагч С.Давааням, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нар мэдээлэл хийлээ.
Монгол улсын хүн амын гуравны нэг хувийг буюу 34 хувийг залуучууд эзэлдэг. Тэдний боловсролын түвшин хэр байхаас шалтгаалан улс орны хөгжил, цаашдын ирээдүй тодорхойлогддог учир залуусын бүх төрлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллах нь нэн тэргүүний шаардлага гэдгийг тэд энэ үеэр онцлон тэмдэглэж байлаа.
НҮБ-ын “Хүн амын сан”-ын тэргүүн Каори Ишикава: Залуустаа хөрөнгө оруулалт хийхгүй бол Монгол улс ирээдүйд эрсдэлд орж болзошгүй
Өнөөдөр олон улсын залуучуудын өдөр. Залуучууд маань нийгмийн маш чухал хүн ам. Гэхдээ дан ганц өнөөдөр залуучууддаа анхаарал хандуулж байгаа хэрэг биш. Бид өдөр бүр залуучуудад чиглэсэн ажил хийж, анхаарлаа хандуулдаг. Монгол улсад залуучуудад чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад олон улсын залуучуудын өдрийг тэмдэглэж байгааг харахад таатай байна. Ялангуяа дэлхийн бусад оронд ганцхан өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байхад Монгол улсад бүхэл бүтэн сарын аян зохион байгуулж байгааг харах маш таатай байна. Энэ өдөр ололт амжилтуудаа ярих нь чухал. Гэсэн ч залуусын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын шийдлийг олох нь мөн чухал гэж бодож байна. Энэ жилийн хувьд НҮБ-ийн “Хүн амын сан”-ын зүгээс дэлхийн хэмжээнд залуучуудын асуудлаар баримтлах шинэ стратегийг танилцуулж байна. Энэхүү “миний амьдрал, миний ертөнц” гэдэг стратегийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуусын санал дээр тулгуурлан боловсруулсан. Залуусын эрүүл мэнд, эрхийг хамгаалах, эрх мэдэлжүүлж өөрийнхөө ирээдүйг өөрөө тодорхойлох, улс орны ирээдүйг өөрөө тодорхойлох стратеги байгаа.
Монгол улсын хувьд залуу хүн ам маш чухал. Яагаад гэвэл нийт хүн амын гуравны нэг нь залуус байгаа. Залуусынхаа төлөө өнөөдөр л бид хөрөнгө оруулалт хийхгүй юм бол Монгол улсын ирээдүй цаашдаа аюул эрсдэлд орж магадгүй. НҮБ-эээс энэ жилийн залуучуудын өдрийн сэдвийг боловсрол гэж сонгосон байгаа. Тэгэхээр боловсролыг залуусын онцгой хэрэгцээнд илүү уялдаатай, тэгш хүртээмжтэй болгосноор бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. НҮБ-ын “Хүн амын сан”-ын хувьд нийгмийг өөрчлөх боловсрол гэдэгт жишээ нь бэлгийн цогц боловсролын асуудал ордог. Тэгэхээр залуу хүмүүсийн өмнө тулгамдаад байгаа асуудлын хувьд төлөвлөөгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдвар, хүчирхийлэл зэрэг нийгэм эрүүл мэндийн олон асуудлын урт хугацааны шийдэл нь өөрөө бэлгийн цогц боловсрол байдаг юм. Тэгэхээр бид бэлгийн боловсролын олон улсын удирдамж баримт бичгийг танилцуулах томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир: Залууст тулгараад байгаа тулгамдсан асуудлыг голчлон ярилцаж шийдэлд хүрэхийг чухалчилж байна
Монгол улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 34 хувийг залуучууд эзэлж байна гэсэн судалгаа бий. Залуучуудын ажилгүйдлийн түвшин 15.3 хувь байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48 орчим хувьтай байгаа. Сарын аяны хүрээнд “Хүчээ нэгтгэе”, “Залуучуудын манлайлал” залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг таван жилийн турш жил бүр зохион байгуулж ирсэн. Үүгээр бид залууст тулгараад байгаа тулгамдсан асуудлыг голчлон ярилцаж шийдэлд хүрэхээр төлөвлөөд байна. Мөн өсвөр насны залууст зориулсан “Мэргэжил сонголт” аяныг ажил олгогч байгууллагуудтай хамтран хийх гэж байна. Хүүхдүүд ажил олгогч байгууллагуудаар аялан үйл ажиллагаатай танилцаж ирээдүйн мэргэжлээ сонгох тал дээр мэдээлэл авах болно.
Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд дараах цуврал арга хэмжээг зохион байгуулна:
"Нийгмийг өөрчлөх боловсрол" сэдэв нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн “Чанартай боловсролыг дэмжих” тухай дөрөвдүгээр зорилтод хүрэхэд шууд нөлөөлөхүйц үндсэн асуудал бөгөөд энэ нь тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролыг бүгдэд, ялангуяа бүх залуучуудад хүргэж, насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх, ингэхдээ тэдгээр залуучуудын оролцоо, хүчин чармайлтыг эн тэргүүнд дэмжихийг чухалчилж байгаа нэг хэлбэр юм.
Сарын аяны бүхий л арга хэмжээ нь залуучуудын оролцоог дэмжиж, тэдний идэвх санаачилгад суурилсан байхыг чухалчилж байна. Тухайлбал, сарын аяны томоохон арга хэмжээ болох “Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулган нь залуучуудын тулгамдсан асуудлыг судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх орон зай, нөлөөллийн үйл ажиллагаа болох юм.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний ивээл дор Улаанбаатар хотод 08 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах бөгөөд салбар, орон нутгийн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын 600 гаруй зочид, төлөөлөгч оролцоно.
Чуулганыг угтсан хэлэлцүүлгийг бүх аймаг, дүүрэгт зохион байгуулж, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн оролцооны асуудлуудыг хэлэлцэж, шийдлийг үндэсний чуулганы тунхаглалд тусгана.Хэлэлцүүлэгт идэвхтэй, ажил хэрэгч оролцсон залуучууд орон нутгаа төлөөлөн үндэсний чуулганд оролцох бөгөөд орон нутгийн залуучуудын дуу хоолой, байр суурийг үндэсний чуулганд хүргэж, оролцоог хангах чухал арга хэмжээ болох хэлэлцүүлэгт орон нутгийн залуучууд идэвхтэй, ажил хэрэгчээр оролцох хэрэгтэй.
Мөн иргэд, залуучууд, олон нийт, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллагууд, олон улсын байгууллагууд Та бүхнийг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих энэ сарын аяны арга хэмжээнүүдэд идэвх, санаачилгатай, бүтээлчээр оролцох, хамтран ажиллахыг урьж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан
Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая