Чингисийн талбайд 4500 оюутан эерэг хандлага түгээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөр наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Орчин үеийн залуус боловсролдоо илүү анхаарал хандуулж, дэлхийн нийтийн хэл болох англи хэл сурах нь түгээмэл болсон.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууд дөрвөн их сургуульд хуваарилагдан хичээллэж байгаа бөгөөд нэг сургуульд 1000 гаруй оюутан зургаан анги үүсгэн суралцаж байна. Өнөөдөр /2019.08.13/ тус залуус Чингисийн талбайд  цугларч “Монголын залуучууд бид хамтдаа хөгжье, хамтдаа урагшилъя, хамтдаа суралцъя” уриан дор эерэг хандлагыг түгээлээ.

Энэ үеэр хөтөлбөрийн сургагч багшаар ажиллаж буй “Этүгэн” их сургуулийн багш Б.Гэрэл-Эрдэнэ бидэнтэй сэтгэгдлээ хуваалцав. “Бид өнөөдрийн зохион байгуулсан флашмобороо Монгол хүн уламжлалт өв соёлоо дээдлэх, бишрэх, бахархах, ирээдүйгээ улам гэрэлтэйгээр харах итгэл найдварыг өгөх үүднээс үндэсний бүжгийн үзүүлбэр үзүүллээ. Бидний энэ үйл ажиллагааны гол зорилго бол Монголын ирээдүй, хойч үе болсон залуусыг нэгтгэж, идэвх санаачлагатай байхад уриалж, тэдэнд байгаа боломж бололцоог ойлгуулан, нийгэмшүүлж, багаар ажиллах чадварт суралцуулах явдал байсан.” гэв. Тэрбээр залууст олон мессеж, санаа зорилгыг хүргэхийг зорьж буйгаа яриандаа онцолж байлаа.

 

С.Энхцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top