Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах, санал авах, нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны баасан гарагт зохион байгуулахаар болсон байна. Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл нь хэрэглэгч болон үйлдвэрлэгч хоёр талд хамааралтай тул эцэг эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг идэвхтэй оролцохыг урьж буй юм. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжийг маргааш /2019.08.15/ хүртэл бүртгэх юм.
Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах, санал авах, нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны баасан гаргийн 14:00 цагт ХХААХҮЯ-ны нэг давхарын хурлын зааланд зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 1 )
olitoihon materialaar boosordogui ym hiichihed yadgiiin!!!! undesnii uildverlelee demjiheer neg sonin ym hyatadiig ni avhaar undesee demjdeggui gd l olon ymyrina!!