Л.Оюун-Эрдэнэ: Бөх, төр хоёр тусдаа байх ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед асуудалд Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нөлөөлж болзошгүй байгаа тухай яриа гарах болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Бөх, төр хоёр, уяач, УИХ-ын гишүүн тусдаа байх ёстой” гэж хариуллаа.

Тэрбээр “Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдаагүй. Ер нь миний хувийн байр суурь бол бөх, төр хоёр тусдаа байх ёстой. Уяач, УИХ-ын гишүүн хоёр тусдаа байх ёстой. Ингэж нэг талд нь гаргаж шийдэх ёстой. Тэгэхгүй бол арай хэтэрлээ. Олон асуудал гарч байна.

Ер нь үндэсний баяр наадмыг хуульчилсан нь буруу байж магадгүй. Хэт төрд татаад аваад ирчихсэн байх талтай. Бөхийн холбоо зүгээр зохион байгуулаад явж байсан юмыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож, заавал төр оролцдог болсон нь алдаа байж магадгүй. Энэ тал дээр миний хувьд ямар нэг байдлаар оролцохгүй. Ажиглаад л байж байна” гэсэн тайлбар хийлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (64.119.17.112) 2019 оны 08 сарын 19

БӨХИЙГ ТӨРТЭЙ НЭГ ТҮВШИНД ТАВЬЖ БӨХ ТӨР ХОЁР ИХЭР ЮМ ГЭЖ ХЭЛЖ БУЙ ЗАРИМ ИХ ХУРЛЫН БӨХ ГИШҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ ҮНЭХЭЭР АСУУДАЛ ДАГУУЛЖ БАЙНА. ИЙМЭРХҮҮ БОЛОВСРОЛГҮЙ БӨХ ХҮМҮҮС ТӨР БАРЬЖ БАЙНАДАА ХӨӨРХӨС.

0  |  0
Зочин(202.55.188.35) 2019 оны 08 сарын 19

Уг нь зөв. Гэхдээ жаахан бодолтой шаамаар байна. Бөхийн цолыг зарлигаар олгохоо байчих. Наадмын нээлт, бүх ажлыг наадмын комис удирдан явуулах хэрэгтэй. Комисын тогтоолоор цол олго. Ерөнхийлөгч үг хэлэх ч хэрэггүй. Зүгээр гараараараа даллаад болоо. Төр шашин холилдвол улс дампуурдаг шиг найр наадамд төрийнхөн их оролцоод ирэхээр будлиан маапаан салахгүй. Зүгээр нэг хуриман дээр хурган дарга ороод гарахад найрын амьсгал үймүүлдэг шүү дээ. Бодож үз. Төрийн ажилтан, түшээ, албан хаагч гэдгийг үзмэрийн амьтан шиг эрх хэмжээг нь хязгаарлаж цалин цавуу, хангалтыг нь сайжруулбал авилга буурах магад.

0  |  0
Зочин(202.55.188.35) 2019 оны 08 сарын 19

Чиний нэр дээр сойсон морь сая наадмаар дээгүүр давхилуу яалаа? Би андуураад байна уу?

0  |  0
ИРГЭН(103.9.90.50) 2019 оны 08 сарын 19

БӨХ ТӨР ХАМТДАА. ЭНЭ БОЛ ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ. ГЭХДЭЭ ШУДАРГА Л БАЙХ ЁСТОЙ.

0  |  0
sas(64.119.27.62) 2019 оны 08 сарын 19

Шинжилгээний дүнгээ аргалж чадахгүй цаг алдаад олон хоног дуугай явснаа гарцаагүй баригдаад, яахаа мэдэхгүй болхоороо одоо шээс сольсон гэж хэн нэгнийг гүтгэх, монголчуудыг жалга довоор талцуулан хэрэлдүүлж өөрийн допингийн асуудлаа хэрүүл болгон замхруулах санаатай Дагестанд аваачиж, оросуудаар сэргээш хэрэглэхийг заалгаад одоо илрэхээр нь аргалах гэж үзэж байна

0  |  0
сонирхогч(193.34.232.24) 2019 оны 08 сарын 19

бөхийг онцлож төр оролцсон бол оролцсон шиг оролцож асуудлыг нэг мөр шийдэх ёстой . Эсвэл бүүр болих ёстой. Зарим нь хувцастайгаа туг тойрч дэлээд эхэлсэн одоо бүүр холион бантан

1  |  0
Top