2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичиг зах зээлд худалдаалахгүй байх шийдвэрийг БСШУСЯ-аас гаргажээ. Харин сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад хүргэхээр болсон байна. Ингэхдээ бага ангийн сурагчдад 100%, дунд болон ахлах ангийн сурагчдын 40% нь үнэ төлбөргүйгээр сурах бичиг ашиглах зохицуулалт хэвээр үргэлжлэх аж.
Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нь зөвхөн дунд болон ахлах ангийн сурагчдын 60%-д хамаарах гэнэ. Сурагчдын төлбөр төлөх аргачлалыг журмаар зохицуулж, үнийн дүнгийн 20-40 хүртэлх хувиар тогтоогдох шийдвэр гарсан байна.
Өмнөх жилийн хувьд сурах бичгийн хүрэлцээ муу байсан. Энэ нь сурагчдад багагүй чирэгдэл учруулж байсан бөгөөд энэ удаад сурах бичгийн хэвлэлт хангалттай хэмжээнд, хугацаандаа хэвлэгдэн гарах тухай БСШУСЯ-ы сайд Ё.Баатарбилэг дурдлаа.
Сэтгэгдэл ( 0 )