Нэг сурагчийн "Үдийн цай" хөтөлбөрт 900 төгрөг зарцуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийн зардал 600 төгрөг байхаар тусгасан байдаг. Харин үүнийг 900 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцож 2020 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгаа аж. 

Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд нийцүүлэн, хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байдлаар тооцон энэхүү мөнгөн дүнг  гаргасан бөгөөд ирэх 2020 оноос эхлэн бага ангийн сурагчдын үдийн цайны зардал 900 төгрөг болж нэмэгдэх нь ээ. 

Харин дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны зардал 2315-3475 төгрөг болон нэмэгдэх гэнэ. Ийнхүү сурагчдын цай, хоолны зардлыг нэмэгдүүлснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол, тэжээлийн суурь хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх, сурах нөхцөл боломжийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй хэмээн БСШУСЯ-аас өнөөдөр мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.86) 2019 оны 08 сарын 21

900 төгрөгт хэн юу хийж өгөх юм бэ. ЛУЙВАРЧИД та нар хэнээс юу харамлаад БАЙГАА ЮМ БЭ..

0  |  0
Top